Өмнөд Уралын улсын их сургууль (үндэсний судалгааны их сургууль)

Нийтлэлийн үндсэн зураг
250+
бакалавр ба специалитетын хөтөлбөр
150
магистрын хөтөлбөр
82
аспирантурын хөтөлбөр
20
шинжлэх ухаан, боловсролын төв
12
олон улсын лаборатори
3
шинжлэх ухааны хүрээлэн
25,000
оюутан
2,500
56 улсаас ирсэн гадаад оюутан

Өмнөд Уралын улсын их сургууль нь Оросын дээд боловсролын манлайлагчдын нэг бөгөөд дижитал салбар, материал судлал ба экологийн чиглэлийн бүс нутгийн инновацийн хөгжлийн төв юм.

Их сургуулийн давуу тал нь хүртээмжтэй үнэтэй чанартай боловсрол.

Бүтэц

  • Архитектур, барилгын хүрээлэн
  • Анагаах ухаан, биологийн сургууль
  • Эдийн засаг, удирдлагын дээд сургууль
  • Электроник, компьютерийн шинжлэх ухааны дээд сургууль
  • Хэл зохиол, олон улсын харилцааны хүрээлэн
  • Хэвлэл мэдээлэл, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хүрээлэн
  • Байгалийн ба хийсвэр шинжлэх ухааны хүрээлэн
  • Спорт, аялал жуулчлал, үйлчилгээний хүрээлэн
  • Политехникийн хүрээлэн
  • Хууль зүйн хүрээлэн
  • 46 жижиг инновацийн байгууллага

Оюутны хотхон - Оросын хамгийн том, шилдэгүүдийн нэг. Оюутны байрны барилгууд нь хичээлийн байрнаас алхаад очих зайд байрладаг. Оюутны хотхон нь Челябинск хотын төвд байрладаг бөгөөд 9 оюутны байртай. Хажууд нь өргөн уудам ой модны бүс байрладаг - соёл, амралтын хүрээлэн, оюутны эмнэлэг, бассейн, биеийн тамирын заал, худалдааны төв.

Ажил олгогч түнш байгууллагууд

Касперскийн лаборатори, Сбербанк, Магнитогорскийн металлургийн үйлдвэр, КАМАЗ, «Роскосмос», «Росатом» улсын корпорацууд болон бусад байгууллагууд.

susu.ru олон хэлтэй сайт

VK – @susu4you

Нэг жилийн сургалтын төлбөр

≈ 1 500 – 2 500 USD*

*Ханш өөрчлөгдөж болно

Элсэлтийн бичиг баримт

бакалавр ба магистрын хөтөлбөр

  • Гадаад паспорт
  • Өмнөх боловсролын бичиг баримт
  • Бичиг баримтуудын орос хэлний орчуулга

Элсэлтийн шалгалт нь тест эсвэл хувийн ярилцлага хэлбэрээр явагдана.

Гадаадын иргэдэд

  • Визийн дэмжлэг – үнэ төлбөргүй
  • Бичиг баримт бүрдүүлэлт - үнэ төлбөргүй
  • Нисэх онгоцны буудалд тосох - үнэ төлбөргүй
  • Оюутны байраар баталгаатай хангана, сарын төлбөр ≈ 20 USD

Заавал! Оросын их сургуульд элссэний дараа

  • Эрүүл мэндийн үзлэг ≈ жилийн 75 USD
  • Эрүүл мэндийн баталгаажуулалт ≈ 100 USD нэг удаа

Яаж элсэх вэ?

  1. Бичиг баримтаа applicant@susu имэйл руу илгээнэ үү
  2. Анкетыг бөглөж, сургалтын гэрээний төлбөрийг хийнэ үү
  3. Нэвтрэх урилга хүлээн авна уу

Гадаад оюутнуудтай ажиллах хэлтэс

+7 902 607-99-64 WhatsApp, Telegram
+7 351 272-30-86
applicant@susu.ru

Элсэлт

Сургалтыг орос, англи хэлээр явуулна

Орос хэлтэй хөтөлбөрүүдээр суралцахын тулд гадаадын иргэд нэг жилийн турш жилийн бэлтгэл ангид хамрагдах боломжтой - ӨУрУИС-ийн бэлтгэл ангид орос хэл сурч, тусгай хичээлүүдийг орос хэлээр судлах боломжтой.

Гадаадын иргэдэд зориулсан бэлтгэл анги

Орос хэлийг гадаад хэлээр судлах ба мэргэжлийн хичээлийн анги

Хэлийг А0 түвшнээс эхлэн сурах

Хичээлүүд

  • Техникийн шинжлэх ухаан – инженерчлэл, мэдээллийн технологи, автомашин үйлдвэрлэл, иргэний барилга бүтээн байгуулалт, архитектур
  • Хүмүүнлэгийн шинжлэх ухаан – хууль зүй, түүх, хэл судлал, сэтгэл судлал
  • Анагаах ухаан – спорт, эрүүл мэндийн салбарын судалгаа
  • Эдийн засгийн шинжлэх ухаан – эдийн засаг, менежмент, маркетинг, бизнесийн удирдлага, эконометрик
  • Байгалийн шинжлэх ухаан – биологи, физик, хими, нанотехнологи

Сургалтын төлбөр 99 000 RUB ≈ 1 100 USD (ханш өөрчлөгдөж болно)

Александр Вагнер, ӨУрУИС-ийн ректор

Өнөөдөр Өмнөд Уралын улсын их сургууль нь Оросын орчин үеийн боловсролын манлайлагчдын нэг болсон! Бид их сургуулийн түүх, уламжлалаа дээдлэн хүндлэж, цаг үеийн сорилтод нийцүүлэн хөгжиж байна.

Эрэлттэй хөтөлбөрүүд

англи хэлтэй

Бакалавр, 4 жил

  • Суурь мэдээлэл зүй, мэдээллийн технологи
  • Мехатроник, робот техник
  • Бүтээгдэхүүний технологи, нийтийн хоолны зохион байгуулалт
  • Олон улсын эдийн засаг, худалдаа

Магистр, 2 жил

  • Математик. Тухайн уламжлалын тэгшитгэл
  • Хэрэглээний математик, физик. Хүний бие организмд шаардлагатай биофотоник ба физик аргууд
  • Хүрээлэн буй орчны инженерийн хамгааллын үйл ажиллагааны химийн бодисууд
  • Барилга бүтээн байгуулалт. Архитектур, барилгын салбарын цахимжуулалт
  • Дулааны эрчим хүч, дулааны техник
  • Цахилгаан эрчим хүч, цахилгааны техник
  • Машин үйлдвэрлэл. Гагнуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи
  • Технологич машин, тоног төхөөрөмж. Гидравлик, вакуум, шахалтын технологи
  • Мехатроник, робот техник
  • Биотехнологи. Аж үйлдвэрийн болон байгаль орчны биотехнологи
  • Эдийн засаг. Олон улсын бизнес
  • Менежмент. Стратегийн болон инновацийн маркетинг
  • Санхүү, зээл. Санхүүгийн зах зээл ба институтууд
  • Хууль зүй. Хууль зүй ба дижитал технологи
  • Сэтгүүл зүй. Хэвлэл мэдээллийн харилцаа холбоо
  • Филологи. Англи хэлний онол практик
Нардина Абилбат, Монгол Улс

Энэ бол оюутан насанд минь миний хоёр дахь гэр болж, Монголд ажлын карьерыг хангах боловсролыг олгосон их сургууль юм.

AISA

Өмнөд Уралын гадаад оюутнууд ба төгсөгчдийн холбоо нь тухайн бүс нутгийн хамгийн том гадаад сурагчдын холбоо юм.

Энэ бол Челябинск мужийн их сургуулийг сонгосон хүмүүсийн нөхөрлөл, харилцан туслалцаа, дэмжлэгийн баг юм!

Бидэнтэй нэгдээрэй

01.09.2023
Дээш