Чурапчагийн улсын биеийн тамир, спортын дээд сургууль

Их сургуулийн зураг
9
бэлтгэлийн чиглэл
9
боловсролын хөтөлбөр
700+
оюутан

Чурапчагийн улсын биеийн тамир, спортын дээд сургууль нь хөдөө орон нутгийн эрс тэс мөнх цэвдэг бүсэд байдаг байрладаг Оросын цорын ганц дээд сургууль юм. Тус дээд сургууль нь биеийн тамир, спортын чиглэлээр багшлах боловсон хүчнийг бэлтгэх ба давтан сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Биеийн тамир”-ын чиглэлийн бакалавр, магистр, дасгалжуулагч, багш нарыг сургаж бэлтгэдэг.

Тус сургуульд Якут, Бүгд Найрамдах Тува, Беларусь, Узбекистан, Монголын оюутнууд суралцдаг.

Оюутнуудын 95 гаруй хувь нь төгссөний дараа ажилд ордог. Тус дээд сургуульд спортын олимпийн болон олимпийн бус төрлүүдийг хөгжүүлдэг.

Олимпийн спортын төрлүүд

  • Чөлөөт бөх
  • Бокс
  • Байт харваа
  • Теннис
  • Буудлага
  • Хөнгөн атлетик

Олимпийн бус спортын төрлүүд

  • Хапсагай
  • Мас-реслинг
  • Үндэсний харайлт
  • Хойд зүгийн олон төрөлт тэмцээн

Харгалзаж үзэх хувийн амжилт

  • Олимпийн аварга, олимпийн медальтай байх
  • Дэлхийн аварга, Европын аварга байх
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагч байх
  • "Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн" (ХБХБ) бүх Оросын биеийн тамир, спортын багц бэлтгэлийн алт, мөнгө, хүрэл тэмдэгтэй байх;
  • ОХУ, төрлөөр Бүгд Найрамдах Саха (Якут) улсын аварга шалгаруулах тэмцээн, цом, тэргүүн байр шалгаруулах тэмцээний ялагч байх
  • Бүгд Найрамдах Саха (Якут) улсын Үндэсний спортын төрлийн аварга шалгаруулах тэмцээний ялагч байх
  • Сайн дурын ажил. Тус дээд сургууль нь сайн дурын ажлын туршлагыг нэмэлт оноо олгож харгалзан үздэг

Сургалтын төлбөр

Язык обученияСургалтын хугацааНэг жилийн сургалтын төлбөр
БакалаврRU4 года
140 000 ₽
1 525 $
1 428 €
11 141 ¥
МагистрRU2 года
160 000 ₽
1 743 $
1 632 €
12 733 ¥

Чурапчагийн улсын биеийн тамир, спортын дээд сургууль нь биеийн тамир, спортын өндөр чанартай мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор хамгийн идэвхтэй бөгөөд спортлог залуучуудыг нэгтгэсэн.

1 000 оюутан – шилдэг оюутнууд, идэвхтнүүд, сайн дурын ажилтнууд, спортын одод – энэ бүгд БИД!

Хүрэлцэн ирэх ба дасан зохицох

Тус дээд сургууль нь гадаадын бүх оюутнуудыг хөтлөн дагуулж, тэдэнд дэмжлэг үзүүлдэг. Оюутан бүрт түүнийг хариуцсан кураторыг томилдог.

Бүх оюутнуудыг дотуур байраар хангадаг.

Дэд бүтэц

  • Оюутны байр
  • Сургалт-лабораторийн байр
  • Байт харвааны талбайтай стадион
  • Хөнгөн атлетикийн талбай
  • Бөхийн танхим
  • Орчин үеийн стандартад нийцсэн материал, техникийн суурь бааз
  • Сургалтны ба бэлтгэлийн байр нь орчин үеийн технологич тоног төхөөрөмж ба материал хэрэгслээр тоноглогдсон
Хаяг, холбоо барих мэдээлэл
Дээш