Газар зүй. Алс Дорнодод байрладаг. Хойд хэсгээрээ Магадан муж ба Бүгд Найрамдах Саха (Якут) Улс, баруун хэсгээрээ Амур муж, баруун өмнөд хэсгээрээ Еврейн автономит муж ба БНХАУ, зүүн өмнөд хэсгээрээ Приморскийн хязгаартай тус тус хиллэдэг. Тус хязгаарын нутаг дэвсгэрийн талбай – 787 633 км². Уулархаг рельеф давамгайлдаг (нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь). Хамгийн том тал нутгийн орон зай – Дунд Амурын хээр тал. Хамгийн өргөн нам дор газрууд – Доод Амурын, Эворон-Тугурын ба Охотская.
Уур амьсгал нь далайд ойрхон байдал, хөрсний гадаргуун хэлбэр ба шинж чанараас хамаардаг. Өвөл нь урт, цасархаг, хатуу. Зун нь халуун, чийгтэй.
Дундаж температур
- 1-р сард өмнөд хэсгээрээ −22°C, хойд хэсгээрээ −40°C, далайн эрэг хэсгээрээ −18°C-аас −24°C хүртэл
- 7-р сард өмнөд хэсгээрээ +20°C, хойд хэсгээрээ +15°C орчим
Хүн ам
Эдийн засаг. Үндсэн салбарууд: машин ба тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, металлургийн үйлдвэрлэл, бэлэн металл эдлэлийн үйлдвэрлэл.
Тээвэр зуучлал
- Автомашины замын сүлжээ нь үндсэндээ Хабаровскийн хязгаар өмнөд хэсэгт төвлөрсөн байдаг, түүний нутаг дэвсгэрээр холбооны М60 ба М58 хоёр автозам өнгөрдөг. Автомашины замын нийт урт нь 6000 км.
- Тус хязгаарын төмөр замын нийт урт нь 2100 км. Хабаровск-1 төмөр замын вокзал.
- Бүс нутгийн хамгийн том нисэх онгоцны буудал – Хабаровск хот (Хабаровск-Шинэ).
Хабаровскийн хотын цөөрөм
Хабаровскийн хотын цөөрөм
Хабаровскийн хотын цөөрөм
ӨмнөхДараахДурсгалт газрууд
- Сикачи-Аляны хадны зургийг (сүг зураг) 19-р зууны дунд үед олсон. Эдгээр зургуудыг неолитын эхэн үед бүтээсэн. Хүний амьдралын үйл явдлууд ба ан амьтдыг зурсан байдаг. Зарим зургийг хараад эрт дээр үеийн амьтны ертөнц ямар байсныг таамаглаж болно.
- Бадамлянхуан нуурууд хязгаарын өөр өөр хэсгүүдэд байрладаг. Тэдний хамгийн алдартай нь гэвэл Цэцгийн, Хилэн ба Лончаково нуур юм. 7-р сарын сүүл ба 8-р сарын эхэн үеийн хэдхэн өдрийн хугацаанд бадамлянхуа цэцэг хэрхэн дэлбээлж байгааг харах боломжтой. Усны гадаргуу нь цэцэгсээр бүрхэгдэж, байгалийн онцгой бүрхүүл бий болгодог. Энэ үзэгдэлтэй холбоотой олон домог, уламжлал байдаг – хэрэв та цэцэглэж буй үед нь бадамлянхуа цэцгийг харвал бүтэн жилийн турш азтай байх болно.
- Амурын Ботаник хүрээлэн 1988 оноос хойш ажиллаж байна. Ургамлын цуглуулга нь орон нутгийн болон дэлхийн өнцөг булан бүрд ургадаг ховор ургамлуудаас бүрддэг. Тус хүрээлэнд нийт 600 орчим ургамлыг танилцуулсан байдаг. Тохилог нөхцөлийг бий болгосны ачаар цаг уурын өөр өөр бүсэд байдаг ургамлууд зэрэгцэн оршдог.
Нийслэл – Хабаровск хот – Оросын Алс Дорнодын томоохон улс төр, боловсрол, соёлын төвүүдийн нэг, 1858 онд үүсгэн байгуулагдсан.
Хүн ам
Хабаровск хотод хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн бий: Гродековын нэрэмжит төв цэцэрлэгт хүрээлэн, Юрий Гагарины нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, А. П. Гайдарын нэрэмжит хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн, «Северный» цэцэрлэгт хүрээлэн, Ленины нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн.