Газар зүй. Энэхүү Бүгд Найрамдах Улс нь баруун, хойд ба зүүн хэсгээрээ Оросын дараах бүс нутгуудтай хиллэдэг: Бүгд Найрамдах Тува Улс, Эрхүү муж (Байгаль нуураар өнгөрөх таван зуун километрийн усан хил) ба Өвөр Байгалийн хязгаар. Буриадын өмнөд (Монгол Улстай хиллэх) хил нь Оросын Холбооны Улсын хил байдаг. Хөрсний гадаргуу нь сүрлэг уул нуруу ба уулс хоорондын өргөн, гүнзгий хотгортой. Уулын эзлэх талбай нь нам дор газрын эзлэх талбайгаас 4 дахин их байдаг. Буриадын нутаг дэвсгэрийн нийт талбай – 351 334 км².
Уур амьсгал. Эрс тэс: өвөл хүйтэн, хавар салхитай, зун халуун бөгөөд богино.
Дундаж температур
Хүн ам
Эдийн засаг. Бүгд Найрамдах Буриад Улс нь Оросын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төрлийн эдийн засагтай бүс нутгийн тоонд багтдаг. Үндсэн салбарууд: хөдөө аж ахуй ба ойн аж ахуй, барилга бүтээн байгуулалт, ашигт малтмалын олборлолт.
Тээвэр зуучлал.
- Буриадын автозамын нийт урт – 14 000 гаруй км, түүнээс 827 км – холбооны ач холбогдол бүхий зам.
- Буриадын төмөр замын урт – 2 044 км. Төмөр замын төв вокзал нь Улаан-Үд хотод байрладаг.
- Хотын төвөөс 15 км зайд, Байгаль нуураас зүүн өмнөд чиглэлд 75 км зайд байрладаг «Байкал» Улаан-Үд хотын олон улсын нисэх онгоцны буудал.
Нийслэл – 1666 онд үүсгэн байгуулагдсан Улаан-Үд хот. Зүүн Сибирийн соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн төв.
Хүн ам