Sculptor_Vasily_Trokhimchuk
Газар зүй. Тус мужийн нутаг дэвсгэр нь өмнөд зүгээс хойд зүгт 600 км, баруунаас зүүн зүгт 300 км үргэлжилдэг. Баруун Сибирийн тал нутагт байрладаг, мужийн өмнөд хэсэгт хээр тал нутаг байдаг бөгөөд аажмаар хойд зүг рүү ойн хээр нутаг, ой ба намагтай тайг болж хувирдаг. Омск мужийн нутаг дэвсгэр 141 140 км². Оросын Тюмень, Новосибирск, Томск мужуудтай хиллэдэг. Мужийн өмнөд хэсгээр ОХУ, Казахстан улсын хил байрладаг.
Уур амьсгал. Эх газрын ба эрс тэс.
Дундаж температур
- -19… -20°C 1-р сард
- +17…+18°C 7-р сард
Хүн ам
Эдийн засаг. Бүс нутгийн үндсэн салбарууд: цэргийн, агаар сансрын ба хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэл, газрын тосны химийн, хөнгөн ба хүнсний аж үйлдвэр.
Тээвэр зуучлал.
- Хэд хэдэн томоохон автозамууд (Р254, М38, Р402).
- Дмитрий Карбышевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал
- Төмөр замын төв вокзал – «Омск-пассажирская».
Дурсгалт газрууд
- «Батаково» археологийн хүрээлэн нь 15 мянган га хэмжээний нутаг дэвсгэртэй. Судлаачид түүний эргэн тойронд үе үеийн, тэр дундаа чулуун зэвсгийн үеийн зуу гаруй археологийн дурсгалт зүйлийг олсон. Олсон зүйлсээс дурдвал: хуяг дуулга, үнэт эдлэл, зэвсэг, керамик эдлэл. Мөн оршуулгын газар ба эртний хотын туурь нь тод харагддаг бөгөөд тэндээс гудамж, цайз хэрхэн байрлаж байсныг харах боломжтой.
- Эбейты нуур бол бүс нутгийн хамгийн том давстай нуур юм. Талбай нь 11 мянган га орчим (улирлаас хамааран их хэмжээгээр өөрчлөгддөг). Доод гүн 2 м хүртэл. Тус нуур нь байгалийн дурсгалт газрын статустай.
- Тара хотын Спасская сүм нь 18-р зууны хоёр дахь хагас үед баригдсан. Мужийн хамгийн эртний чулуун барилга ба өөрийн гэсэн засал чимэглэлээ хадгалж үлдсэн «Сибирийн барокко» загвараар баригдсан цорын ганц барилга. Улсын хэмжээний архитектурын дурсгалт газар (сүмийн архитектур).
Нийслэл - 1 110 836 хүн амтай Оросын 16 саятан хотуудын нэг болох Омск хот. Сибирийн Иртыш ба Омь мөрний бэлчир хэсэгт байрладаг. 1716 онд үүсгэн байгуулагдсан тус хот нь өнөөдөр томоохон шинжлэх ухаан, соёл, спорт ба аж үйлдвэрийн төв болсон. Омск бол олон тооны шинжлэх ухаан, соёл, спорт, түүхийн чуулга уулзалт, наадам зохион байгуулдаг хот. Олон тооны хүрээлэн ба талбай, дарвуулт онгоцны клуб, морин тойруулга байдаг.