Газар зүй. Дон мөрний сав газарт өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэлдэг бөгөөд Зүүн Европын тал нутгийн өмнөд хэсэгт, хэсэгчлэн Хойд Кавказын бүc нутагт байрладаг. Тус мужийн нутаг дэвсгэр нь голын хөндий ба жалгаар хуваагдсан тэгш тал нутаг байдаг. Далайн түвшнээс дээш хамгийн өндөр цэг – 253 м. Талбай - 100.8 мянган кв. км.
Уур амьсгал. Эх газрын сэрүүн.
Дундаж температур
- - 7°C 1-р сард
- +23°C 7-р сард
Хүн ам
Эдийн засаг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнс боловсруулах аж үйлдвэр, хүнд болон хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэл, нүүрсний аж үйлдвэр, автомашины үйлдвэрлэл хөгжсөн.
Тээвэр зуучлал. Оросын Хар тэнгисийн ба Каспийн тэнгисийн сав газарт нэвтрэх «хаалга» болдог Ростов муж нь хөгжингүй тээврийн дэд бүтэцтэй.
- «Дон» автозам
- Москва - Ростов – Кавказ төмөр зам
- Оросын төв хэсгээс Хар ба Газар дундын тэнгис рүү явах голын усан зам. 3 далайн боомт: Ростовский, Таганрогский ба Азовский
- Санкт-Петербург - Москва – Кавказын бүс нутаг агаарын хонгил. «Платов» олон улсын нисэх онгоцны буудал (Донын Ростов хот), «Таганрог - Южный» (Таганрог хот) орон нутгийн нисэх онгоцны буудал.
Дурсгалт газрууд
- «Ростовский» шим мандлын дархан цаазат газар. 1995 онд үүсгэн байгуулагдсан. Ремонтненский ба Орловский дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг. Талбай нь 9500 га орчим. Дархан цаазат газрын ихэнх хэсгийг давсархаг хөрстэй эцэс төгсгөлгүй цөлөрхөг хээр нутаг эзэлдэг. 400 гаруй ургамлын зүйл байдаг бөгөөд тэднээс 6 нь Оросын Улаан номд, мөн арав гаруй зүйл нь бүс нутгийн Улаан номд орсон байдаг.
- «Эгч дүү хоёр» уул. Ростов мужийн Белокалитвенский дүүрэгт, Цагаан Калитва хотын дэргэд байрладаг. Энэ нь Хойд Донец голын зүүн эрэгт байрладаг 100 метр орчим өндөртэй хоёр огцом хад юм. Домогт өгүүлснээр энэ хоёр хад нь ид шидэд автсан ихэр охид байсан юм. Харин эрдэмтэд уулсын ижил төстэй байдлыг дэлхийн царцдасны хөдөлгөөний үр дүнд сая орчим жилийн өмнө үүссэн гэж тайлбарладаг, тухайн үед шохойн чулууны том хавтангууд газрын гадаргууд гарч ирж, хэсэг хугацааны дараа тэнд ногоон ургамал ургасан юм.
- Удаан буюу Урт хавцал. Каменский дүүрэг дэх энэ гайхалтай хавцал нь Ростов мужийн хээр тал нутгийн дунд байрлах Хойд Америкийн байгалийн үзэмжийн бяцхан хэсэг юм. Хадан хавцлын бэлд номин гол урсдаг. Ус нь маш цэвэр бөгөөд тунгалаг тул ёроолын бараг бүх хайрга чулууг харах боломжтой байдаг.
Нийслэл – 1749 онд үүсгэн байгуулагдсан Донын Ростов хот.
Хүн ам
Тус хот нь Оросын Өмнөд хэсгийн засаг захиргаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, аж үйлдвэрийн төв ба тээврийн чухал зангилаа юм. Ростов хотыг албан бусаар «Кавказын үүд» ба «Оросын өмнөд нийслэл», мөн «Донын нийслэл» гэж нэрлэдэг. Энэ хотод 800 гаруй соёлын өв байдаг бөгөөд тэдний тал хувь нь архитектурын дурсгалт газрууд юм. 2018 онд Донын Ростов хот нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан хотуудын нэг байсан.