Газар зүй. Зүүн Европын тал нутгийн төв хэсэгт байрладаг. Талбай - 52,4 тыс. км². Баруун хэсгээрээ Белгород ба Курск муж, хойд хэсгээрээ Липецк ба Тамбов муж, зүүн хойд хэсгээрээ Саратов муж, зүүн хэсгээрээ Волгоград муж, зүүн өмнөд хэсгээрээ Ростов мужтай тус тус хиллэдэг.
Уур амьсгал эх газрын сэрүүн.
Дундаж температур
- – 6,3°C 1-р сард
- +21,0°C 7-р сард
Хүн ам
Эдийн засаг. Аж үйлдвэрийн үндсэн салбарууд: машин үйлдвэрлэл, металл боловсруулалт, хүнсний, химийн ба газрын тосны химийн аж үйлдвэр.
Тээвэр зуучлал
- Тус мужийн нутаг дэвсгэрээр олон нийтийн хэрэглээний хатуу хучилттай 12 479 км автомашины зам явдаг. Холбооны ач холбогдолтой дөрвөн авто зам бий: E115–М4 «Дон» (Москва–Новороссийск); E119–М6 «Каспий» (Москва–Астрахань); А144E – 38 (Курск–Саратов); Р193 (Воронеж—Тамбов). Р194 «Воронеж–Луганск»; Р185 «Белгород–Россошь» замууд мөн чухал ач холбогдолтой.
- Бүс нутгийн төмөр замын сүлжээ нь Москва – Воронеж – Донын Ростов – Адлер транзит төмөр зам ба бусад төмөр замын шугамуудаас бүрддэг.
- Воронеж олон улсын нисэх онгоцны буудал
Дурсгалт газрууд
- Рамон дахь Олденбургийн ордны цогцолбор. Энэхүү гайхалтай ордны цогцолбор нь 19-р зууны сүүлд баригдсан. Түүний эзэн нь эзэн хаан I Николайгийн ач охин, эзэн хаан II Александрын нагац дүү гүнж Евгения Максимилиановна Ольденбургская байжээ. Энэхүү ордон нь 18-19-р зууны Британчуудын архитектурын барилга байгууламжийн шинж чанарыг агуулсан нео-готик загвартайгаар баригдсан байдаг. Өнөөдөр хүн бүр энэ гайхалтай газар очиж, Хаант Оросын эрин үеийн уур амьсгалыг мэдрэхийн зэрэгцээ тухайн үеийн язгууртнуудын байрладаг байсан ордны цогцолборын саяхан сэргээн засварласан Свитский корпуст зочлох боломжтой.
- Дмитрий Веневитиновын музейн байшин нь 18-р зууны архитектурын дурсгалт газар юм. Энэхүү барилгын цогцолбор нь үзэсгэлэнтэй газар байрладаг; түүний хажууд нь цөөрөм ба сүүдрэвч бүхий цэцэрлэгт хүрээлэн, Дон мөрний гайхалтай харагдац бүхий талбай байдаг. Музейн байшин нь Веневитиновын гэр бүлийн хамгийн алдартай төлөөлөгч болох яруу найрагч, шүүмжлэгч, философич Дмитрий Владимирович Веневитиновын нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрээр агуу яруу найрагч А.С. Пушкины ойрын хамаатан, дотнын найз байсан юм.
- «Дивногорье» архитектур, археологийн дархан цаазат музей нь палеолит, хүрэл зэвсгийн үе, дундад зууны үеийн археологийн дурсгалуудаараа алдартай. Энэхүү дархан цаазат газрын нутаг дэвсгэрт Улаан номд багтсан ан амьтан, ургамлын ертөнцийн реликт төлөөлөгчид хадгалагдсан байдаг. 19-р зууны эхний хагаст Оросын лам нарын шохойн уулыг дотор нь хонхойлгож барьсан Сицилийн Бурхан Эхийн дүрс бүхий онцгой сүм нь энэхүү дархан цаазат газрын гайхамшгуудын нэг юм.
Нийслэл – 1586 онд үүсгэн байгуулагдсан Воронеж хот.
Хүн ам
Европ маягийн орчин үеийн хөгжингүй саятан хот, шинжлэх ухаан, аж үйлдвэр, соёлын төв. Тус хотод олон кинотеатр, музей, өвөрмөц хөшөө байдаг.