Санкт-Петербургийн улсын мал эмнэлгийн их сургууль нь Оросын мал эмнэлгийн дээд боловсролын эх орон юм. 2023 оны 9-р сард тус их сургууль 215 нас хүрнэ.
Өнөөдөр Санкт-Петербургийн улсын мал эмнэлгийн их сургууль нь улсын шилдэг гурван мал эмнэлгийн их сургуулийн тоонд багтдаг.
Бүтэц зохион байгуулалт
Эрдэмтдийн удирдлаган дор тус их сургуульд 14 шинжлэх ухааны сургууль амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 7 нь Оросын тэргүүлэх шинжлэх ухааны сургуулиудын бүртгэлийн жагсаалтад багтсан юм.
Олон жилийн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны үр дүнд тус их сургуульд 8 музей байгуулагдсан бөгөөд тэдгээрийн үзмэрүүд нь оюутнуудын онолын мэдлэгийг гүнзгийрүүлэх, бататгах гайхалтай үзүүлэн материал болдог юм.
Музейд амьтны аймгийн хамгийн том төлөөлөгчдөөс эхлээд хамгийн жижиг төлөөлөгч хүртэл анатомийн материалыг танилцуулсан байдаг. Найман музейн нэг болох Эмгэг судлалын анатомийн музей нь дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд ЮНЕСКО-гийн хамгаалалтан дор байдаг.
Их сургуулийн бүтцийн нэгжүүд дотор 234 000 ширхэг ном бүхий төв номын сан байдаг.
Оюутнууд практик мэргэжлийн ур чадварыг их сургуулийн мэс заслын, эмчилгээний, эх барих, эмэгтэйчүүдийн клиник эмнэлгүүдэд эзэмшдэг.
Шинжлэх ухаан
Их сургуулийн шинжлэх ухааны үйл ажиллагааны зохион байгуулалтыг шинжлэх ухааны хэлтэс хариуцдаг бөгөөд үүнд эрдэм шинжилгээний эмчилгээ-оношлогооны инновацийн төв багтдаг.
Тус төвд жижиг гэрийн тэжээвэр амьтдын клиник эмнэлэг багтдаг. Энд шинжлэх ухааны судалгаа, орчин үеийн арга барилын туршилт, мал эмнэлгийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг боловсруулах ажил явагддаг.
Тус төвд бруцеллёз, сүрьеэ, кампилобактериоз судлалын лаборатори, протозооз судлалын лаборатори ба эмнэлзүйн биохимийн лаборатори тус тус багтдаг.
СПУМЭИС-ийг сонгох шалтгаан
- Олон зуун жилийн турш бий болсон мэргэжлийн мэдлэгийн суурь
- Мэргэжилтэн бэлтгэх чанар
- Сургалтын төлбөр бага
- Оросын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэгэнд суралцах боломж
Оюутны амьдрал бол зөвхөн хичээл биш. Тус их сургуульд оюутны зөвлөл ба оюутны мэргэжлийн холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд их сургуулийн захиргаатай хамтран оюутнуудад зориулсан хичээлээс гадуурх арга хэмжээ зохион байгуулдаг: аялалд явах, алдартай театрын тоглолт үзэх, Санкт-Петербург хотын хамгийн сонирхолтой музейд очих гэх мэт.
Их сургуулийн оюутнууд биеийн тамир, бүжиг, театр, хөгжмийн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог.
Өөр хотоос ирсэн бүх оюутнуудыг оюутны байраар хангадаг.
Тус их сургуульд зөвхөн Оросын олон бүс нутгаас төдийгүй ойрын болон алс холын гадаадын улс орнуудын оюутнуудыг бэлтгэдэг: Азербайжан, Беларусь, Грек, Гүрж, Израиль, Энэтхэг, Казахстан, Колумб, Киргиз, Латви, Ливан, Литва, Марокко, Молдав, Тажикистан, Узбекистан, Украин, Финлянд, Эстони