Санкт-Петербургийн улсын мал эмнэлгийн их сургууль

Нийтлэлийн үндсэн зураг
4
факультет
23
тэнхим
3,000
оюутан ба аспирант
3
диссертацийн зөвлөл
30
мэргэжлийн нэмэлт боловсролын хөтөлбөр

Санкт-Петербургийн улсын мал эмнэлгийн их сургууль нь Оросын мал эмнэлгийн дээд боловсролын эх орон юм. 2023 оны 9-р сард тус их сургууль 215 нас хүрнэ.

Өнөөдөр Санкт-Петербургийн улсын мал эмнэлгийн их сургууль нь улсын шилдэг гурван мал эмнэлгийн их сургуулийн тоонд багтдаг.

spbguvm.ru
VK – @officialspbguvm

Нэг жилийн сургалтын төлбөр

Сургалтын бүх чиглэл – 270 000 RUB

СПУМЭИС-ийг сонгох шалтгаан

  • Олон зуун жилийн турш бий болсон мэргэжлийн мэдлэгийн суурь
  • Мэргэжилтэн бэлтгэх чанар
  • Сургалтын төлбөр бага
  • Оросын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэгэнд суралцах боломж

Бүтэц зохион байгуулалт

Эрдэмтдийн удирдлаган дор тус их сургуульд 14 шинжлэх ухааны сургууль амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 7 нь Оросын тэргүүлэх шинжлэх ухааны сургуулиудын бүртгэлийн жагсаалтад багтсан юм.

Олон жилийн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны үр дүнд тус их сургуульд 8 музей байгуулагдсан бөгөөд тэдгээрийн үзмэрүүд нь оюутнуудын онолын мэдлэгийг гүнзгийрүүлэх, бататгах гайхалтай үзүүлэн материал болдог юм.

Музейд амьтны аймгийн хамгийн том төлөөлөгчдөөс эхлээд хамгийн жижиг төлөөлөгч хүртэл анатомийн материалыг танилцуулсан байдаг. Найман музейн нэг болох Эмгэг судлалын анатомийн музей нь дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд ЮНЕСКО-гийн хамгаалалтан дор байдаг.

Их сургуулийн бүтцийн нэгжүүд дотор 234 000 ширхэг ном бүхий төв номын сан байдаг.

Оюутнууд практик мэргэжлийн ур чадварыг их сургуулийн мэс заслын, эмчилгээний, эх барих, эмэгтэйчүүдийн клиник эмнэлгүүдэд эзэмшдэг.

Бэлтгэл анги

Орос хэлний мэдлэггүй эсвэл муу мэдлэгтэй гадаадын иргэдийн хувьд.

Элсэлтийн нөхцөл:

  • бүрэн дунд боловсрол, түүнийг батлах бичиг баримт (үнэмлэх, гэрчилгээ, диплом)
  • орос хэл сурах хүсэл
  • цаашид манай их сургуульд орос хэлээр дээд боловсрол эзэмших хүсэл

Анагаах ухаан, биологийн чиглэлийн боловсролын нэмэлт хөтөлбөрийн сургалт:

  • орос хэл
  • хими
  • биологи
  • физик

Зөвхөн өдрийн ангид суралцах боломжтой. Суралцах хугацаанд оюутны байраар хангана.

Өргөдөл хүлээн авах

  • 2023 оны 5-р сарын 1-ээс 8-р сарын 31 хүртэл –суралцах зорилгоор ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлах виз шаардлагатай оюутнуудад
  • 2023 оны 5-р сарын 1-ээс 9-р сарын 30 хүртэл – ОХУ-ын нутаг дэвсгэрт визгүй байрлах боломжтой оюутнуудад

Сургалтын хугацаа – 10 сар (2023 оны 10-р сарын 9-өөс 2024 оны 8-р сарын 9 хүртэл)

Сургалтын төлбөр – 140 000 RUB

Олон улсын боловсролын хамтын ажиллагааны хэлтэс

Тус хэлтсийн мэргэжилтнүүд элсэлт, сургалт, бэлтгэл ангийн үйл ажиллагааны талаархи бүх асуултанд хариулах болно. Мөн хувийн зөвлөгөө авах боломжтой.

+7 905 814-01-20
+7 812 388-93-76
i@spbguvm.ru

специалитет, магистр

Мал эмнэлэг

Санкт-Петербургийн улсын мал эмнэлгийн их сургууль нь өнөөдөр улсын бараг бүх бүс нутаг, түүнчлэн бусад улс орны малын эмч бэлтгэх түүхэн үүргээ биелүүлж байна. Тус их сургууль нь Оросын баруун хойд бүс нутгийн малын эмч бэлтгэх боловсролын тэргүүлэх байгууллага юм.

Тус факультетад 3 000 орчим оюутан суралцдаг.

Сургалтын хэлбэр

  • специалитет: өдрийн анги – 5 жил, өдрийн эчнээ хосолсон анги – 5,5 жил, эчнээ анги – 6 жил
  • магистр: өдрийн анги – 2 жил

бакалавр, магистр

Биологи

Санкт-Петербургийн улсын мал эмнэлгийн их сургуульд 2010 оны 7-р сард Биоэкологийн сургалтын чиглэлийг нээсэн. Төгсөгчид экосистем ба биосферийн амьтны, ургамлын бүрэлдэхүүн хэсгүүдийн төлөв байдлыг судалж, үнэлж, эдгээр объектыг хамгаалж, норматив баримт бичгүүдийг боловсруулж, экспедицийн ажил ба лабораторийн судалгаа хийдэг.

Сургалтын хэлбэр

  • бакалавр: өдрийн анги – 4 жил
  • магистр: өдрийн анги – 2 жил

бакалавр, магистр

Мал эмнэлэг, ариун цэврийн хяналт

2003 оноос эхлэн мал эмнэлгийн хяналт, мал эмнэлгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг явуулж байна. Эдгээр мэргэжилтнүүд амьтны болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарыг хариуцдаг.

Сургалтын хэлбэр

  • бакалавр: өдрийн анги – 4 жил, өдрийн эчнээ хосолсон анги, эчнээ анги – 5 жил
  • магистр: өдрийн анги – 2 жил

бакалавр, магистр

Усны био нөөц, загасны аж ахуй

2010 онд оюутнуудын анхны элсэлтийг авч байсан. Төгсөгчдийн ирээдүйн мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлүүд: байгалийн болон хиймэл усан сангийн экосистем, гидробионтын хиймэл нөхөн үржүүлэх ба өсгөх технологийн үйл явц, загасны аж ахуйн байгууллагын тоног төхөөрөмж.

Сургалтын хэлбэр

  • бакалавр: өдрийн анги – 4 жил
  • магистр: өдрийн анги – 2 жил

Шинжлэх ухаан

Их сургуулийн шинжлэх ухааны үйл ажиллагааны зохион байгуулалтыг шинжлэх ухааны хэлтэс хариуцдаг бөгөөд үүнд эрдэм шинжилгээний эмчилгээ-оношлогооны инновацийн төв багтдаг.

Тус төвд жижиг гэрийн тэжээвэр амьтдын клиник эмнэлэг багтдаг. Энд шинжлэх ухааны судалгаа, орчин үеийн арга барилын туршилт, мал эмнэлгийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг боловсруулах ажил явагддаг.

Тус төвд бруцеллёз, сүрьеэ, кампилобактериоз судлалын лаборатори, протозооз судлалын лаборатори ба эмнэлзүйн биохимийн лаборатори тус тус багтдаг.

Санкт-Петербургийн улсын мал эмнэлгийн их сургууль нь Европын мал эмнэлгийн дээд боловсролын байгууллагуудын холбооны (EAEVE) гишүүн.

European Association of Establishments for Veterinary Education бол Европын мал эмнэлгийн мэргэжлийн боловсролын стандартын үйлчлэл ба түүнийг даган мөрдөлтийг зохицуулдаг Европын хамгийн том мал эмнэлгийн дээд байгууллагуудын төрийн бус холбоо юм.

Дасан зохицох

Оюутны амьдрал бол зөвхөн хичээл биш. Тус их сургуульд оюутны зөвлөл ба оюутны мэргэжлийн холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд их сургуулийн захиргаатай хамтран оюутнуудад зориулсан хичээлээс гадуурх арга хэмжээ зохион байгуулдаг: аялалд явах, алдартай театрын тоглолт үзэх, Санкт-Петербург хотын хамгийн сонирхолтой музейд очих гэх мэт.

Их сургуулийн оюутнууд биеийн тамир, бүжиг, театр, хөгжмийн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог.

Өөр хотоос ирсэн бүх оюутнуудыг оюутны байраар хангадаг.

Тус их сургуульд зөвхөн Оросын олон бүс нутгаас төдийгүй ойрын болон алс холын гадаадын улс орнуудын оюутнуудыг бэлтгэдэг: Азербайжан, Беларусь, Грек, Гүрж, Израиль, Энэтхэг, Казахстан, Колумб, Киргиз, Латви, Ливан, Литва, Марокко, Молдав, Тажикистан, Узбекистан, Украин, Финлянд, Эстони

01.09.2023
Дээш