Их Петр хааны нэрэмжит Санкт-Петербургийн Политехникийн Улсын Их Сургууль

Нийтлэлийн үндсэн зураг
33,000+
оюутан
5,200+
гадаад оюутан
280,000
төгсөгч
59
бакалавр бэлтгэх чиглэл
146
магистрын хөтөлбөр
77
аспирантурын чиглэл
25+
олон улсын хөтөлбөр
200
аж үйлдвэрийн түнш байгууллага

СППУИС бол Оросын тэргүүлэгч техникийн их сургууль. Тус их сургууль нь орчин үеийн үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэх ба бодит эдийн засгийн салбарт хурдан дасан зохицох чадвартай шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоог бий болгож байна.

  • 12 хүрээлэн
  • 18 оюутны байр

Топ-3 Оросын их сургуулиудын дунд гадаад оюутны тоогоор
Tоп-3 THE-ийн рейтингээр Оросын хамгийн олон үндэстний их сургуулидын дунд (дэлхийж 139)

www.spbstu.ru
VK – @international_polytech
Telegram – @polytech_eng
Youtube – @spbpu

Нэг жилийн сургалтын төлбөр

Бакалавр 253 000 – 550 000 RUB

Специалитет 312 000 RUB

Магистр 269 000 – 598 000 RUB

Аспирантур 367 000 – 524 000 RUB

Шинжлэх ухаан, боловсролын үндсэн чиглэлүүд

  • Барилга, эрчим хүчний хэмнэлт
  • Эрчим хүч
  • Математик загварчлал
  • Ухаалаг систем, мэдээллийн технологи
  • Компьютерийн инженерчлэл, дижитал үйлдвэрлэл
  • Микро-нано цахилгаан технологи, харилцаа холбоо
  • Техносферийн аюулгүй байдал
  • Материал судлал, металлурги
  • Шинэ материал, нэмэлт технологи
  • Астрофизик, плазмын физик
  • Био анагаах ухааны технологи
  • Life science
  • Эдийн засаг, бизнес, бизнес эрхлэлт

Элсэлтийн кампанит ажил

Бичиг баримт хүлээн авах, цахимаар

  • Орос руу визтэй нэвтрэх горимтой улсын иргэдийн хувьд 2-р сарын 20 – 8-р сарын 1
  • Орос руу визгүй нэвтрэх горимтой улсын иргэдийн хувьд 2-р сарын 20 – 8-р сарын 15

Элсэлтийн шалгалт, цахимаар

Элсэлтийн шалгалтын 6 үе шат эхлэл – 4-р сар

Элсэлтийн комисс Гадаадын иргэдэд

+7 812 606-62-41
interstudy@spbstu.ru

СППУИС-д элсэх 5 алхам

  1. Сайтад «Элсэх хүсэлтийг» бөглөнө үү
  2. Элсэлтийн шалгалтыг online-аар өгнө үү
  3. Өргөдөл ба сургалтын гэрээнд гарын үсэг зурна уу
  4. Сургалтын төлбөрийг online-аар хийнэ үү
  5. Элсэлтийн тушаалын хуулбарыг хүлээн авна уу

Баяр хүргэе! Та албан ёсоор СППУИС-ийн оюутан боллоо!

Элсэлтийн тухай бүх мэдээлэл (бичиг баримт, хугацаа, жишээ шалгалт)
Элсэлтийн хүсэлт
Гадаад иргэдийн бүртгэл, визийн дэмжлэг

Яаж төсвийн зардлаар суралцахаар элсэх вэ

  • ОХУ-ын Засгийн Газрын квотоор (Россотрудничество)
  • бакалавр, специалитет эсвэл магистрын хөтөлбөрийн сүүлийн курст суралцаж буй оюутнуудад зориулсан «Open Doors: Russian Scholarship project» Олон улсын олимпиадын үр дүнгээр

Education in Russia
Open Doors

Их сургуульд элсэхэд бэлдэх хөтөлбөрүүд

СППУИС-ийн бэлтгэл анги нь ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны гэрчилгээтэй.

  • 3 чиглэл: инженерийн, эдийн засгийн, хүмүүнлэгийн – оюутны ирээдүйн мэргэжлийн чиглэлээс хамаарна
  • Орос хэл сурах, мэргэжлийн хичээлийн мэдлэгээ системчлэж, дутуу мэдлэгээ нөхөх боломж
  • Бичиг баримт хүлээн авах хугацаа 2-р сарын 20 – 10-р сарын 1

Төлбөр 220 000 – 250 000 RUB

Олон улсын хөтөлбөрүүд

англи хэлээр

Бакалавр бэлтгэх хөтөлбөрүүд

  • Олон улсын бизнес
  • Олон улсын худалдаа
  • Дижитал байгууллагын эдийн засаг

Магистр бэлтгэх хөтөлбөрүүд

Инженерийн чиглэлүүд

  • Иргэний барилга
  • Хот байгуулалтын хүрээлэн буй орчны инженерийн хамгаалалт
  • Ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ
  • Дулаан цахилгаан станц
  • Цахилгаан эрчим хүч
  • Цөмийн эрчим хүч
  • Шинэ материал, нэмэлт технологи
  • Лазерын болон шилэн кабелийн систем
  • Мэдээлэл холбооны системийн микроэлектроник
  • Механик, математик загварчлал
  • Ухаалаг систем

Байгалийн шинжлэх ухаан

  • Конденсат орчин ба функционал нано бүтцийн физик
  • Молекул болон эсийн био анагаах ухааны технологи
  • Плазмын физикийн хэрэглээний асуудлууд

Бизнес, эдийн засаг, менежмент

  • Бизнес-инженерчлэл
  • Технологийн манлайлал, бизнес эрхлэлт
  • Олон улсын худалдааны харилцаа
  • Олон улсын бизнесийн хөгжил
  • Тоон санхүү

Хүмүүнлэгийн шинжлэх ухаан

  • Бүс нутаг судлал: Оросын Холбооны Улс
  • Дижитал хэл шинжлэл
  • Дээд сургуульд гадаад хэл заах онол, практик
  • Олон улсын салбарын зар сурталчилгаа, харилцаа холбоо

Давуу талууд

  • Сургалт олон улсын бүлгүүдэд бүхэлдээ англи хэлээр явагдана
  • Гадаадын түнш их сургуульд суралцах боломж
  • Тэтгэлэг авах боломж
  • Дэлхийн чансаанд багтсан их дээд сургуулиудаар ирсэн СППУИС-ийн багш нар
  • 200 томоохон түнш байгууллагуудад ажилд орох, шинжлэх ухаан ба бизнесийн дадлага хийх боломж
  • Судалгаа хийхэд зориулагдсан дэлхийн түвшний шинжлэх ухааны лабораториуд

25+ англи хэлээр явагдах хөтөлбөрүүд

Оюутан бүрийн чанартай бөгөөд дээд зэрэглэлийн мэргэжлийн боловсрол нь СППУИС-ийн гол зорилго чиг үүрэг юм.

Бүрэнтогтох Болормаа, Монгол Улс

Шинэ технологи бол гайхалтай зүйл, тиймээс би Санкт-Петербургийн Политехникийн их сургуульд наноэлектроникийн чиглэлээр суралцаж байна. Орос бол маш том, баялаг соёлтой орон учраас би Орос руу явахыг хүссэн. Санкт-Петербург хотыг би цаг уурын байдлаас нь болж сонгосон, ийм уур амьсгал надад таалагдсан. Энд маш нээлттэй хүмүүс амьдардаг! Политехникийн их сургуульд яг миний эзэмшихийг хүссэн мэргэжил байсан. Энд маш сайн багш нар ажилладаг, мөн орчин үеийн олон лаборатори, тоног төхөөрөмж байдаг. Хичээлийн бус цагаар би “Алтан намар” зэрэг наадамд очиж, эх орон нэгтнүүдээ дэмждэг. Миний гол зорилго шинжлэх ухаан хэдий ч би сайн дурын ажил хийж, бусад хүмүүст туслахыг хүсдэг. СППУИС-д суралцсан жилүүдэд би Оросоос гадна Шри Ланк, Хятад, Эстони улсаас ирсэн олон найзуудтай болсон.

Их сургуулийн оюутны хотхон, оршин суух

  • 170+ хичээлийн ба шинжлэх ухааны корпус
  • 18 оюутны байр
  • 4 метроны станц алхаад очих зайд
  • СППУИС-ийн бүх гадаад оюутнууд оюутны хотхоны олон улсын хэсэгт амьдардаг
  • Оюутны байр нь хичээлийн байр, спортын төвтэй ойр байрладаг
  • Бүх барилгууд нь видео хяналтын системээр тоноглогдсон бөгөөд цахим үнэмлэхээр нэвтэрдэг тул энэ нь бүх оюутнуудын аюулгүй байдлыг хангадаг
  • Өдрийн ангийн оюутнуудыг блок хэлбэрийн оюутны байранд нэг өрөөнд 2-3 хүн байрлах байраар хангана. Блок дотор 2 унтлагын өрөө ба угаалгын өрөө байдаг. Бүх оюутны байранд орчин үеийн гал тогоо, угаалгын газар, хичээлийн өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх өрөө байдаг

Байрны нэг сарын төлбөр:

5 000 – 7 000 RUB, оюутны байрны тав тухын түвшнээс хамаарна

01.09.2023
Дээш