Байгалийн улсын их сургууль

Нийтлэлийн үндсэн зураг
117
үндсэн боловсролын хөтөлбөр
30
бакалаврын чиглэл
25
магистрын чиглэл
6
специалитетын чиглэл
11
аспирантурын чиглэл
3
диссертацийн зөвлөл
13
лаборатори
12
шинжлэх ухааны сэтгүүл

Өнөөдөр Байгалийн улсын их сургууль бол хууль зүй, эдийн засаг, удирдлагын чиглэлээр Оросын хамгийн хүчирхэг их сургуулиудын нэг юм. БУИС нь Оросын эдийн засгийн, хууль зүйн их сургуулиудын шилдгүүдийн тоонд, тухайлбал төгсөгчдийн цалингийн хэмжээгээр ТОП их сургуулиудын тоонд багтдаг. Монгол элсэгчдийн хувьд тус сургууль маш их алдартай.

БУИС-ийн төгсөгчид оросын болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд маш эрэлттэй байдаг. БУИС-ийн бизнесийн үндсэн түншүүд гэвэл оросын болон олон улсын ажил олгогч байгууллагууд, мөн орон нутгийн, бүс нутгийн болон холбооны түвшний захиргааны байгууллагууд юм.

  • 16 000 оюутан
  • 300 аспирант
  • 500 гадаад оюутан

bgu.ru
Telegram – @tg_bgu
VK – @vkbaikalgu
Youtube – @BaikalGU

Виртуал аялал

Нэг жилийн сургалтын төлбөр

1 500–1 700 USD

Сургалтын төлбөрийг жилээр ба хагас жилээр хийх боломжтой.

Хос дипломын хөтөлбөрүүд

  • «Хэл судлал», «Эдийн засаг», «Менежмент», «Худалдааны ажил»

Шэньян Политехникийн их сургууль, Хятад

Гадаад эдийн засаг, худалдааны их сургууль, Хятад

Манжуурын Орос хэлний дээд сургууль, Хятад

  • Англи хэлтэй магистрын хөтөлбөр «International management»

Монгол элсэгчдийн дунд хамгийн эрэлттэй чиглэлүүд

  • Эдийн засаг
  • Гааль
  • Банкны ажил
  • Олон улсын харилцаа
  • Хууль зүй

БУИС нь Хятад, Монгол, Герман, Франц, Австри, Африк, ТУХН-ийн улс орнуудын 50 гаруй их сургуультай хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.

Олон улсын холбоод

  • Еврази-Номхон далайн их сургуулиудын холбоо
  • Торгоны замын их сургуулиудын холбоо
  • Орос-Хятадын эдийн засгийн их сургуулиудын холбоо г.м.

Олон улсын үйл ажиллагааны хэлтэс

Елена Витальевна Тихонова,
хэлтсийн дарга

+7 3952 5-0000-8, доб. 129
TikhonovaEV@bgu.ru
umd@bgu.ru

Дэд бүтэц

  • Эрхүү хотын түүхэн төв хэсэгт байрлах орчин үеийн оюутны хотхон
  • 4 тохилог оюутны байр
  • өөрийн кино театр, "Художественный" соёл, амралтын төв
  • 12 шинжлэх ухааны сэтгүүл
  • БУИС медиа төв – 24 цагийн турш цацагддаг оюутны телевиз, радио бүхий төсөл
  • Спорт цогцолбор

Их сургууль нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Байгаль нууртай ойрхон байрладаг. Оюутны хотхон нь Эрхүү хотын түүхэн төв хэсэгт буюу гол үзэх газруудад алхаад очих зайнд байрладаг.

Шинжлэх ухааны чиглэлүүд

  • Улсыг орлого бүрдүүлэлтийн асуудал
  • Макро эдийн засгийн таамаглал, зохицуулалт
  • Байгалийн нөөцийн ашиглалтын эдийн засаг, менежмент
  • Эрүүгийн байцаан шийтгэх ажил, криминологи, шүүхийн шинжилгээ

Хичээл, спорт, нийгэм, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан оюутнууд их сургуулийн болон төрийн бус төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэдгээрийн нэг нь 2019 онд байгуулагдсан Ю.Цэдэнбалын нэрэмжит тэтгэлэг юм.

Монгол судлалын төв

Монгол судлаач мэргэжилтнүүдийн бэлтгэл

Одоогоор тус төв нь “Дэлхийн болон Оросын Монгол судлал: үндэсний дэг сургууль, үзэл баримтлал, судлаачид” сэдвээр Оросын Шинжлэх ухааны сангийн грантыг хэрэгжүүлж байна. Монголын талаас төслийн шинжлэх ухааны удирдагчаар МУБИС-ийн хүндэт профессор Жамсрангийн Урангуа ажиллаж байна.

Орос болон дэлхийн Монгол судлалын түүхэнд анх удаа дэлхийн Монгол судлалын түүх болон өнөөгийн байдалд зориулсан гурван боть номыг бэлтгэж байна.

Тус төслийг их сургуулийн эрдэмтдийн оролцоотой хэрэгжүүлж буй нь Байгалийн их сургуулийн Монгол судлалын чиглэлийн олон улсын шинжлэх ухааны нэр хүндийг хүлээн зөвшөөрч, Эрхүү хотын дэлхийн монгол судлалын нэгэн төв болох үүргийг баталгаажуулах боломжийг олгож байна.

Байгалийн их сургууль нь Монголын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх салбарын анхдагч сургууль юм.

Нийт 90 гаруй жилийн түүхэндээ БУИС нь 2000 гаруй мэргэжлийн өндөр түвшний боловсон хүчин, түүний дотор аспирант, докторантууд бэлдсэн юм.

Юмжаагийн Цэдэнбал. БУИС-ийн анхны төгсөгчдийн нэг (1938), Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын маршал.

Хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, Монголын удирдагчдыг бэлтгэх ажилд гарамгай гавьяа зүтгэл гаргасны төлөө БУИС-ийг 1972 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2007 онд Ю.Цэдэнбалын алтан одонгоор тус тус шагнасан.

Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Их Хурлын дарга, БУИС-ийн 1992 оны төгсөгч

Байгалийн их сургуулийн төгсөгчид улсын хөгжлийн гол нөөцийн нэг юм. Тэд эрэлттэй байдаг бөгөөд олон салбаруудад тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Өнгөрсөн жилүүдэд БУИС-ийн 10 төгсөгч Монгол Улсын Сангийн сайдаар, 5 төгсөгч Төв банкны даргаар ажиллаж байсан. Байгалийн улсын их сургууль нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Орос-Монголын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг хөгжүүлэх холбогч байсаар ирсэн.

01.09.2023
Дээш