Өнөөдөр Байгалийн улсын их сургууль бол хууль зүй, эдийн засаг, удирдлагын чиглэлээр Оросын хамгийн хүчирхэг их сургуулиудын нэг юм. БУИС нь Оросын эдийн засгийн, хууль зүйн их сургуулиудын шилдгүүдийн тоонд, тухайлбал төгсөгчдийн цалингийн хэмжээгээр ТОП их сургуулиудын тоонд багтдаг. Монгол элсэгчдийн хувьд тус сургууль маш их алдартай.
БУИС-ийн төгсөгчид оросын болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд маш эрэлттэй байдаг. БУИС-ийн бизнесийн үндсэн түншүүд гэвэл оросын болон олон улсын ажил олгогч байгууллагууд, мөн орон нутгийн, бүс нутгийн болон холбооны түвшний захиргааны байгууллагууд юм.
Монгол элсэгчдийн дунд хамгийн эрэлттэй чиглэлүүд
- Эдийн засаг
- Гааль
- Банкны ажил
- Олон улсын харилцаа
- Хууль зүй
Шинжлэх ухааны чиглэлүүд
- Улсыг орлого бүрдүүлэлтийн асуудал
- Макро эдийн засгийн таамаглал, зохицуулалт
- Байгалийн нөөцийн ашиглалтын эдийн засаг, менежмент
- Эрүүгийн байцаан шийтгэх ажил, криминологи, шүүхийн шинжилгээ