Монгол Улсаас элсэгч хүлээн авах онцлогууд

Нийтлэлийн үндсэн зураг

2022 онд Зөвлөлт, Оросын их дээд сургуульд монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн тохиож буй бөгөөд манай найрсаг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогдоод зуу гаруй жил болж байна. Монгол оюутнуудын хувьд Оросд суралцах нь сайн боловсрол эзэмшихээс гадна баялаг соёл, гайхалтай урлагтай гайхамшигт улсад амьдрах боломж юм. Дунд сургууль төгсөгчид Оросын их дээд сургуулиудад дээд, дунд болон нэмэлт мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой байдаг.

Монгол оюутнуудыг Оросын дээд боловсролтой илүү сайн танилцуулахын тулд Оросын их дээд сургуульд элсэхэд ач холбогдол бүхий мэдээллийг бид танилцуулж байна.

Монголчууд яагаад Оросын боловсролыг сонгодог вэ?

  1. Мэргэжлийн салбартаа бизнесийн харилцаа тогтоох боломж
  2. Оросын соёл ба сэтгэлгээ маш ойрхон
  3. Оросын боловсролын нэр хүнд
  4. Ижил төстэй уур амьсгал, танил ландшафтаас эхлээд соёл ба хэлний ойр дотно байдал гэх мэт амьдрах тав тухтай нөхцөлүүд
Доржнямын Бямбасурэн, Буриадын улсын хөдөө аж ахуйн академийн магистр, агрономич

Миний хувьд мэргэжлийн замналын өсөлт маш чухал. Юуны өмнө би өөрөөсөө «Хэрвээ би энэ улсыг, энэ улсын их сургуулийг сонгох юм бол Монголд бодит амьдрал дээр надад ямар давуу талтай болох вэ» гэж асуудаг. Тиймээс би өөрийн сонирхол болон ирээдүйн төлөвлөгөөнд тулгуурлан орос их сургуулийг сонгосон.

Буриад Улс, тэр дундаа Селенгинский районы мал аж ахуйн арга барил нь Монголын төвийн аймгуудтай тун төстэй байдаг учир би энэ сонголтыг хийсэн. Оросын их сургуулийг төгссөний дараа би олж авсан мэдлэгээ эх орондоо хэрэгжүүлч чадна.

Орос, Монголын бизнесийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд

  1. Уул уурхайн аж үйлдвэр, газрын тос боловсруулалт, хийн эрчим хүч, төмөр замын тээвэр, агаарын тээвэр, логистик
  2. Арьс шир, аж үйлдвэр ба нэхмэлийн үйлдвэрлэл, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, агаар ус цэвэршүүлэлт, цэцэрлэгжүүлэлт гадна тохижилт, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт ба хадгалалт
  3. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сүлжээ супермаркет, аялал жуулчлал (эрүүл мэндийн, экологийн, соёл-түүхийн, экстрим аялал), эрүүл мэнд (эмнэлгийн технологи ба үйлчилгээ, эмийн бэлдмэл ба эмнэлгийн тоног төхөөрөмж), соёл, шинжлэх ухаан, боловсрол

Монголын эдийн засгийн боловсон хүчний хэрэгцээ

  • Инженер техникийн мэргэжлүүд (жишээлбэл, «Газпром»ын шинэ төсөлд)
  • Хөдөө аж ахуйн мэргэжлүүд
  • Эмнэлгийн мэргэжлүүд
  • Худалдаа, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн мэргэжлүүд
  • Боловсрол, тээвэр, цэргийн салбарын мэргэжлүүд
Мунгуншагай Давыд, Буриадын улсын их сургуулийн аспирант, улс төр судлаач

Би их сургуулиа Монгол Улстай ойрхон учраас сонгосон. Тиймээс би аль хот, ямар их сургуулиуд ойрхон байгааг судалж эхэлсэн. Мэдээжийн хэрэг, монголчуудын сайн мэдэх Эрхүү хотыг би хамгийн түрүүнд авч үзсэн боловч тэнд элсэх босго нь Улаан-Үдээс өндөр байсан.

Монгол оюутнуудын дунд хамгийн эрэлттэй мэргэжлүүд

  • Инженерүүд
  • IT-мэргэжилтнүүд
  • Эмнэлгийн ажилчид
  • Хуульчид
  • Эдийн засагчид
  • Менежерүүд
  • Олон улсын харилцааны мэргэжилтнүүд
Дуламсүрэнгийн Даваа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа [ОХУ, Монголын хооронд] чухал байр суурь эзлэж байна. Манай ард түмнүүдийн хоорондын найрамдлын уламжлалыг мэдэх боломжгүй шинэ үеийн залуучууд өссөн. Энэ чиг хандлагыг хамтын хүчин чармайлтаар даван туулах хэрэгтэй байна.

Манай урлагийн салбарын мэргэжилтнүүд буцаад Орост суралцаж эхэлсэн. Манай дуурийн жүжигчид Оросын алдартай театруудад амжилттай ажиллаж байна. Жишээлбэл, Монгол Улсын «Чингис хаан», төрийн дээд одонтой, Монгол Улсын гавьяат жүжигчин, авьяаслаг дуучин Ганбаатарын Ариунбаатар Санкт-Петербург хотын Мариинскийн театрын тайзнаа тоглож байна.

* Комбаев А. В., Давыд М. «Зөөлөн хүч» болох Оросын боловсрол: Монгол оюутнуудын боловсролын стратеги // Власть. 2022. 30 том. № 3. Х. 216-220

25.08.2022
Дээш