Оросын их дээд сургуулиудын квотын шалгаруулалт

Нийтлэлийн үндсэн зураг

Оросын Боловсрол, шинжлэх ухааны яам ба Россотрудничество хамтран жил бүр улсын төсвийн тэтгэлэгт хамрагдах гадаадын иргэн, иргэний харьяалалгүй хүн, гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийг квотын хүрээнд Оросын их дээд сургуульд элсүүлэх тухай зарладаг. Оросын их дээд сургуулиас урилга авах нэг арга бол гадаадад буюу гадаадын иргэний оршин сууж буй улсад элсэгчдийн хооронд явуулах шалгаруулалтад тэнцэх явдал юм. Энэ үе шатыг илүү дэлгэрэнгүй авч үзье.

Квотоор элсэх

Элсэгчдийн шалгаруулалтыг тэдгээрийн оршин сууж буй улс орнуудад тухайн улсын төрийн боловсролын байгууллагууд, Оросын элчин сайдын яам болон гадаадын төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийн оролцоотойгоор Россотрудничество зохион байгуулж явуулдаг.

  1. edu.rs.gov.ru сайтад бүртгүүлнэ
  2. Шаардлагатай бүх бичиг баримтыг хавсаргана. Бүртгүүлэх үед танд аливаа нэг бичиг баримт танд байхгүй байгаа бол дараа нь хүлээн авсан даруйдаа хавсаргаж болно.
  3. Холбооны тойрог бүрт хоёроос илүүгүй нэгээс зургаа хүртэл их сургуулийг элсэх хүсэлтийн дагуу заана - жагсаалтын эхнийх нь хамгийн их элсэх хүсэлтэй сургууль байна гэсэн үг.
  4. Бүртгүүлсний дараа нэр дэвшигчдийн материалыг таны оршин сууж буй улс дахь Оросын төлөөлөгчийн газарт шалгаж үзнэ. Баримт бичгийг шалгах хугацаа, түүнчлэн өөр өөр улсуудад ярилцлага хийх хугацаа өөр байж болно. Энэхүү мэдээллийг таны оршин сууж буй улс дахь Оросын төлөөлөгчийн газраас мэдэх боломжтой.
  5. Таны оршин сууж буй улсад зохион байгуулагдах сонгон шалгаруулалтад оролцох урилгыг хүлээнэ
  6. Хоёр дахь шатны шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн нэр дэвшигчдийн жагсаалтаас өөрийгөө хайж олно

Бусад улсы орны нутаг дэвсгэрт зохион байгуулагдах сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шат нь сорилт, боловсрол ба мэргэшлийн тухай баримт бичгийн шалгаруулалт, уран бүтээлч байдлын сорилт, хувийн амжилтын уралдаан, ярилцлага (түүнчлэн зайны), олимпиад гэх мэт хэлбэртэй явагдаж болно.

Сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн гадаадаас элсэгчдийн нэрсийн жагсаалтыг улс тус бүрээр нь гаргаж, тэдгээрийн материалыг хавсаргана. Үүнд эрүүл мэндийн лавлагаа, хэвлэгдсэн бүтээлийн жагсаалт зэрэг олон тооны баримт бичгийн багц багтсан байдаг бөгөөд ирээдүйн оюутан ямар их сургуульд элсэх хүсэлтэй байгаагаа энд заасан байна. Олимпиадын үр дүнд үндэслэн сонгосон элсэгчдийн жагсаалтыг шалгалт тус бүрээр тус тусад нь гаргана.

Оросын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн нэр дэвшигч тус бүрийг шалгасан үр дүнгийн тухай мэдээллийг Россотрудничество руу илгээдэг бөгөөд тэрээр дараа нь Оросын болон гадаадын элчин сайдын яам, гадаад дахь төлөөлөгчийн газруудад мэдэгддэг. Зөвшөөрсөн нэр дэвшигчдийн бичиг баримтыг их дээд сургуулиуд руу илгээдэг.

Их сургууль нь гадаадаас элсэгчдийн жагсаалтыг 7-р сарын 1 хүртэл тодорхойлох ёстой. Хэрэв ирээдүйн мэргэжил нь бүтээлч чадвар, бие бялдар эсвэл сэтгэл зүйн онцгой чадвар шаардсан байх ёстой гэж үзвэл гадаадын иргэдээс нэмэлт шалгалт авч болно – тухайн шалгалт нь 8-р сарын 5-аас өмнө явагдах ёстой. Их сургуулийн шийдвэрээр энэ шалгалтыг алсаас өгөх боломжтой, гэхдээ элсэгчийг жинхэнэ өөрөө шалгалт өгч байгааг үнэн зөв тодорхойлсон байх шаардлагатай.

Элсэгчдийн сонгосон их дээд сургууль тэднийг сонгоогүй тохиолдолд яах вэ? Энэ тохиолдолд тэдний бичиг баримтыг хамгийн бага тооны гадаад оюутан суралцдаг бөгөөд ижил сургалтын хөтөлбөртэй хоёр их сургуульд санал болгож илгээдэг.

Элсэгч нь их сургуульд суралцахаар элсүүлэх тухай Оросын болон гадаадын төлөөлөгчийн газраас мэдэгдэл хүлээн авсны дараа их сургуулийн Олон улсын харилцааны хэлтэс эсвэл олон улсын тэнхимтэй цахим шуудан эсвэл утсаар холбогдож, хүрэлцэн ирэх өдрийн тухай мэдэгдэх шаардлагатай.

Оросын их дээд сургуульд суралцахаар ирэхээсээ өмнө зарим улс орны оюутнууд гадаадын боловсролын баримт бичгийг хүлээн зөвшөөрөх ажиллагагааг хийх шаардлагатай байдаг. Хуульчлах журмын тухай HED сэтгүүлийн 6 дугаараас уншаарай.

Орос хэл рүү орчуулаагүй, орчуулга нь нотариатаар баталгаажаагүй, шаардлагын дагуу бүрдүүлээгүй, түүнчлэн оршин сууж буй улсын иргэд бие даан ирүүлсэн гадаадын элсэгчдийн баримт бичгийг хүлээж авахгүй.

Их сургуульд хүрэлцэн ирсний дараа Оросын нутаг дэвсгэрт шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд Олон улсын харилцааны хэлтэс эсвэл олон улсын тэнхимтэй холбоо барих хэрэгтэй. Ингэхийн тулд Оросод нэвтрэхдээ хил дээр үзүүлсэн паспорт болон шилжилт хөдөлгөөний картаа авчрах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалыг тусад нь байгуулна.

Боловсролын баримт бичгийг нотариатаар баталгаажуулаз ба хуульчлах.

25.08.2022
Дээш