Оросын их дээд сургуулиудын тухай мэдээллийг хаанаас хайх тухай

Нийтлэлийн үндсэн зураг

Ихэнхдээ Оросын их дээд сургуулиудын тухай мэдээллийг олон нийтийн сошиал сүлжээгээр (Улаанбаатар дахь Русский дом Facebook хуудас (Meta нь ОХУ-ын нутаг дэвсгэрт хориотой) 25 000 дагагчтай), хамаатан садан, найз нөхөд, Монгол Улсын Боловсролын яамны цахим хуудас, радио, ТВ-ээс хайж байна.

Русский дом нь Facebook дээр шууд нэвтрүүлэг хийж (Meta нь ОХУ-ын нутаг дэвсгэрт хориотой), их дээд сургуулиудын оролцоотойгоор боловсролын онлайн үзэсгэлэн ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээ зохион байгуулдаг. Ийм зайнаас хийх уулзалтуудыг 2021 оны сүүлийн хагасаас идэвхтэй зохион байгуулж эхэлсэн.

Оросод суралцах боломжуудын тухай мэдээллийг Русский Домын дэргэдэх Орос хэлний төвүүдээр (ОХТ) дамжуулдаг. Монгол даяар 53 ОХТ ажилладаг: 24 нь Улаанбаатарт, 29 нь аймаг орон нутагт.

Аймаг орон нутагт орос хэлний олимпиад зохион байгуулснаар алс холын аймгуудын авьяаслаг хүүхдүүд Оросын Засгийн газрын төсвийн зардлаар Оросын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн гэрчилгээ авах боломжтой болдог.

Русский дом монголчуудын суралцдаг орос сургуулиудтай идэвхтэй хамтран ажилладаг. Жишээлбэл, Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн салбартай - 1700 сурагч, Монгол-Оросын хамтарсан 3-р сургуультай - 2700 сурагч.

Элсэлтийн тухай

"Россотрудничество"-ийн төлөөлөгчийн газар нь Оросын Засгийн газрын квотоор гадаадын иргэдийг элсүүлж авах Монгол дахь цорын ганц оператор юм. Залуучууд https://education-in-russia.com сайтад бүртгүүлж, хувийн амжилтын шалгаруулалтад оролцдог.

Хувийн амжилтын шалгаруулалтыг "Россотрудничество"-ийн төлөөлөгчийн газар 2020 оноос хойш зохион байгуулж байна. Ковидын өмнөх цаг үед их дээд сургуулиудын төлөөлөгчид сонгон шалгаруулалтыг тест хэлбэрээр явуулдаг байсан.

Их сургуулийн нэгдүгээр курст орохоор төлөвлөж буй залуучууд ярилцлагад орно. Үндсэндээ тэдний ихэнх нь Оросын боловсролын хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг сургуулийн төгсөгчид байдаг. Үлдсэн монгол элсэгчид бэлтгэл ангид суралцдаг тул тэдний дунд хувийн амжилтын шалгаруулалт зохион байгуулдаг.

Шалгаруулалтад тэнцэж, элсэгчдийн жагсаалтад орохын тулд залуучууд үндсэн хичээлийн олимпиад, түүнчлэн орос хэл болон бусад хичээлийн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцох ёстой. Их сургуулийн олимпиад нь элсэгчийн хувийн амжилтын оноог нэмнэ, мөн түүний нийгмийн болон сайн дурын ажлын идэвх, биеийн тамир, соёл, боловсролын уралдаан, наадам, эрдэм шинжилгээний хуралд оролцсон байдлыг харгалзан үздэг.

Гэхдээ Оросод суралцахыг мөрөөддөг залуусд өгөх гол зөвлөгөө бол Facebook дахь Русский Дом хуудсыг дагаж (Meta нь ОХУ-ын нутаг дэвсгэрт хориотой), сонгон шалгаруулалт эхлэх тухай ба баримт бичигт тавигдах шаардлагын тухай зарлал болон мэдээллийн материалыг анхааралтай уншиж байх хэрэгтэй.

Энэ мөчөөс эхлэн элсэгч бүрийн хувийн хариуцлага эхэлдэг бөгөөд энэ нь сонгон шалгаруулалтад тэнцэх эхний алхам юм.

25.08.2022
Дээш