- Гадаадын иргэн нь хүчинтэй ЕЭШ байгаа эсэхээс үл хамааран их дээд сургуулийн бие даан авдаг элсэлтийн шалгалтыг өгч болно. Элсэлтийн хороо илүү өндөр дүнг тооцох болно.
- Гадаадын иргэн улсын нэгдсэн шалгалт (ЕЭШ) болон элсэлтийн шалгалтын дүнг нэгтгэх эрхтэй. Жишээлбэл, элсэгч орос хэлний ЕЭШ-д илүү өндөр оноо авсан бол элсэлтийн хороонд тухайн дүнгээ танилцуулна. Гэхдээ математикийн ЕЭШ-ын оноо нь элсэгчийн хувьд хангалтгүй байгаа бол тэр дүнгээ сайжруулахын тулд элсэлтийн шалгалт өгөх боломжтой. Ингэсний үр дүнд илүү өндөр оноог сонгоно.
- Гадаадын иргэн боловсролын тухай олон улсын гэрээгээр элсэх элсэгчдийн ангилалд багтсан, эсвэл эх орон нэгтнүүдийн статустай бол төсвийн орон тооны сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй. Оросын Засгийн газрын квотоор элсэх элсэгчид тусгай шалгаруулалтаар их сургуульд элсэнэ.
- Эх орон нэгтнүүдийн статустай өргөдөл гаргагчид нийгмийн шинж чанартай, элсэгчийн гаргасан амжилт ололттой холбоотой онцгой эрхийг ашиглах боломжгүй.
- Зарим их, дээд сургуульд гэрээгээр (төлбөртэй) элсэх гадаадын элсэгчдийн элсэлтийн шалгалтын тоог нэг хүртэл бууруулсан байдаг. Гадаадын иргэд Оросын дотоодын элсэгчдээс тусдаа шалгаруулалтад хамрагдана. Гэхдээ элсэлтийн шалгалтын тоог их сургууль өөрөө тогтоодог гэдгийг анхаарна уу. Энэхүү мэдээллийг элсэлтийн хорооноос тодруулах хэрэгтэй.
- Гадаадын бичиг баримтыг орос хэл рүү орчуулах журамд өөрчлөлт орж байна. Зарим их дээд сургуулиуд энэ ажиллагаа өөрсдөө хийж эхэлсэн.
- Баримт бичгийг хүлээн зөвшөөрсөн тухай гэрчилгээг (шаардлагатай бол) элсүүлэх зөвшөөрөл ирүүлсэн өдрөөс хэтрэхгүй хугацаанд өгөх шаардлагатай. Тиймээс та энэ ажиллагааг хаана хийх, хураамжаа хэрхэн тушаах болон бусад асуултуудыг тодруулна уу.
- Шаардлагатай тохиолдолд гадаадын бичиг баримтыг хуульчлах хэрэгтэй.
Оросын их дээд сургуульд элсэх журам
Оросын их, дээд сургуулийг төгссөн монгол залуус сургуулиа төгсөөд эх орондоо өндөр мэргэшилтэй буцан ирж, яам, томоохон аж ахуйн нэгж, эдийн засгийн бодит салбарт удирдах албан тушаал хашиж ажилласаар байна.
ОХУ-д нэвтрэхэд тавигдах шаардлага
- «Госуслуги» сайтаар дамжуулан Орост нэвтрэх маягтийг бөглөнө
- Хүчинтэй сөрөг ПЦР-тест байх шаардлагатай бөгөөд ОХУ-д ирснээс хойш 72 цагийн дотор давтан ПЦР-тест хийлгэнэ. ОХУ-д хийлгэсэн тестийн үр дүнг хүлээн авах үед оюутан өөрийгөө тусгаарлах ёстой. Гэхдээ тухайн оюутан зайнаас суралцах боломжтой.
- ПЦР-тестийн хариу эерэг гарсан тохиолдолд элсэгч эсвэл оюутан хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэмд хамрагдана.
- Өдрийн анги хэлбэрээр үргэлжлүүлэн суралцахын тулд гадаадын оюутнууд хоёр ПЦР-тестийн сөрөг хариуг их сургуульд өгөх ёстой
Оросын их дээд сургуульд элсэх, дасан зохицох, Орос дахь амьдралын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл HED сэтгүүлийн бусад дугааруудыг уншина уу.
Зарим томоохон их дээд сургуулиуд гадаад оюутнуудыг хувийн амжилтын шалгаруулалтын үндсэн дээр бакалавр/магистр/специалитетийн хөтөлбөрт элсүүлдэг. Өргөдөл гаргахаар төлөвлөж буй их сургууль тус бүрт тусдаа хавтас бэлдээрэй.
Жишээлбэл, Санкт-Петербургийн Улсын Их Сургуульд сэдэл бүхий захидал, сургалтын бэлтгэлийн тухай баримт бичиг, хөтөлбөр хэрэгжүүлэх хэлний мэдлэгийн түвшин, түүнчлэн хувь хүний амжилтыг үнэлдэг.
Оросын улс түмний найрамдлын их сургууль нь өмнөх боловсролын үр дүнгийн дундаж оноог харгалзан үнэлдэг. Ирээдүйн мэргэжлийн хичээл, төрөлжсөн мэргэжлийн тэмцээн уралдааны оролцоо, олон нийтийн байгууллага, нэгдэл, оросын ба гадаадын байгууллагуудын тодорхойлох захидалд онцгой анхаарал хандуулдаг. Магистрын хөтөлбөрт өмнөх их сургуулийн дэлхийн чансаанд эзлэх байр суурийг харгалзан үздэг.