Санкт-Петербургийн Архитектур барилгын улсын их Сургууль. Гадаад иргэдийн элсэлт

Нийтлэлийн үндсэн зураг
35
бакалаврын хөтөлбөр
12
специалитетын хөтөлбөр
43
магистрын хөтөлбөр
17
аспирантурын хөтөлбөр
9
шинжлэх ухаан техникийн хүрээлэн ба төв
13
шинжлэх ухааны сургууль

Сургалт, шинжлэх ухааны томоохон төв, баялаг түүх ба уламжлал бүхий архитектур, барилгын чиглэлийн Оросын хамгийн эртний их сургууль. Улс орны барилга, архитектур, тээвэр ба инженер байгаль орчны системийн салбар дахь шинэлэг хөгжлийг хангадаг.

Түүхэндээ СПАБУИС нь 80 000 орчим мэргэжилтэн бэлтгэсэн, түүнийн дотор 4 000 гаруйг гадаад мэргэжилтэн бэлтгэсэн.

  • 12 000+ оюутан
  • дэлхийн 70 улсын 1 000 гадаад оюутан
  • 200+ аспирант

spbgasu.ru
VK – @spbgasu_vk
Telegram – @spbgasu_official
Youtube – @spsuace

Жилийн сургалтын төлбөр

157 100 – 360 000 RUB

Олон улсын зуны сургууль

Өдрийн анги

2023 оны зуны хөтөлбөрийн тухай мэдээлэлтэй СПАБУИС-ийн сайтаас танилцах боломжтой. Мэдээллийг 2022 оны 11 сард нийтлэх болно.

Олон улсын хамтын ажиллагаа

  • 8 олон улсын холбоо
  • Гадаад түншүүдийн өргөн сүлжээ
  • Оюутан солилцооны хөтөлбөрүүд
  • Олон улсын төслүүд
  • Сурган танилцуулах дадлага
  • Хос дипломын хөтөлбөрүүд

Олон улсын ажиллагааны газар

+7 812 316-73-14
+7 812 712-63-40
pvs@spbgasu.ru
spbgasu.edu@gmail.com
international.spbgasu@gmail.com

Тэнхимүүд

  • Архитектурын тэнхим
  • Барилгын инженерийн тэнхим
  • Автомашины замын тэнхим
  • Инженерийн экологи ба хотын аж ахуйн тэнхим
  • Эдийн засаг, менежментийн тэнхим
  • Барилга, тээврийн салбарын шүүхийн шалгалт, эрх зүйн тэнхим

Гадаад оюутнуудад зориулсан бэлтгэл анги

Хичээлүүд: орос хэл, математик, физик, уран зураг.

Сургалтын хугацаа 9-10 сар. Төгсөлтийн шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд гэрчилгээ олгоно.

Төлбөр

208 000 RUB - архитектурын чиглэл
166 400 RUB - бусад чиглэлүүд

  • Орос хэлний зуны ба өвлийн эрчимжүүлсэн ярианы сургалт
  • Орос хэл судлалын ганцаарчилсан хөтөлбөр
  • Тохилог дотуур байр, хоолны газар, кафе, буфет
  • Хэвлэлийн графикийн лаборатори, уран баримлын анги, уран зургийн танхим, архитектурын студи ба үзэсгэлэнгийн танхим
  • Шинжлэх ухаан, техникийн номын сан
  • Бие даан хичээллэх өрөөнүүд
  • СПАБУИС-ийн түүхийн музей, Санкт-Петербургийн тоосгоны музей
  • Хууль зүйн клиник
  • Төслийн студи
  • Жолооны сургууль

Гадаадын иргэнд зориулсан мэдээлэл

  • Эрүүл мэндийн даатгал байгуулах
  • Шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх
  • Дотуур байранд нүүж орох

Дотуур байр

Өдрийн ангид элссэн болон бэлтгэл ангид суралцаж буй гадаадын бүх иргэнийг тохилог амьдрах орчин нөхцөл бүхий дотуур байраар хангадаг. Тус дотуур байр нь Санкт-Петербург хотын түүхэн төвд, их сургуулиас 10-15 минутын зайд байрладаг.

Хатуу нэвтрэх системтэй, видео хяналт ашигласан найдвартай хамгаалалт ажилладаг. Интернэт сүлжээгээр хангагдсан.

Төрөл бүрийн кафе, хоолны газар, дэлгүүр, «Сенной» захын ойрхон байдаг. Та «Юсуповын цэцэрлэгт хүрээлэн» хэмээх үзэсгэлэнт түүхэн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, харин хотын секци болон клубуудад спортоор хичээллэх боломжтой.

Жилийн төлбөр 18 000 – 72 000 RUB

Биеийн тамирын амьдрал

Биеийн тамирын хичээллэх чиглэлүүд

  • Автомашины спорт
  • Сагсан бөмбөг
  • Бокс
  • Бөх
  • Гар бөмбөг
  • Хөнгөн атлетик
  • Хөл бөмбөг
  • Хоккей
  • Уран сайхны гимнастик
  • Чирлидинг

Биеийн тамирын эрүүлжүүлэх арга хэмжээ

  • Эрүүл мэндийн өдрүүд
  • Спартакиад
  • Буухиа уралдаан
  • Их сургуулиуд хоорондын хотын, бүс нутгийн, улсын ба олон улсын спортын тэмцээн уралдаан

СПАБУИС оюутны спортын амжилтаар хотын шилдэг таван их сургуулийн тоонд багдаг.

Санкт-Петербургийн түүхэн төв хэсэг нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Оросын анхны объект болсон юм. Хотын төв хэсэгт дөрвөн дүүрэг багтдаг: Адмиралтейский, Төв, Петроградский ба Василеостровский. Энэ хэсэгт Оросын хамгийн үзэсгэлэнтэй ордон, архитектурын чуулга, цэцэрлэгт хүрээлэн, түүнчлэн онцгой музей болох нийт 4000 гаруй архитектурын дурсгалууд байрладаг.

Хамгийн их хүн очдог газар бол Мойка, Фонтанка ба Нева голуудаар хязгаарлагдсан Алтан гурвалжин юм. Энэ бол 200 жилийн өмнө баригдсан харш ба ордон бүхий жинхэнэ нээлттэй музей юм.

25.08.2022
Дээш