Санкт-Петербургийн Архитектур барилгын улсын их Сургууль

Санкт-Петербург
Их сургуулийн зураг
47
бакалаврын хөтөлбөр
13
специалитетын хөтөлбөр
41
магистрын хөтөлбөр
16
аспирантурын хөтөлбөр
6
38
12,000+
оюутан
1,000
дэлхийн 60 улсын 1 000 гадаад оюутан

Сургалт, шинжлэх ухааны томоохон төв, баялаг түүх ба уламжлал бүхий архитектур, барилгын чиглэлийн Оросын хамгийн эртний их сургууль. Улс орны барилга, архитектур, тээвэр ба инженер байгаль орчны системийн салбар дахь шинэлэг хөгжлийг хангадаг.

Түүхэндээ СПАБУИС нь 80 000 орчим мэргэжилтэн бэлтгэсэн, түүнийн дотор 4 000 гаруйг гадаад мэргэжилтэн бэлтгэсэн.

Тэнхимүүд

  • Архитектурын тэнхим
  • Барилгын инженерийн тэнхим
  • Автомашины замын тэнхим
  • Инженерийн экологи ба хотын аж ахуйн тэнхим
  • Эдийн засаг, менежментийн тэнхим
  • Барилга, тээврийн салбарын шүүхийн шалгалт, эрх зүйн тэнхим

Дотуур байр

Өдрийн ангид элссэн болон бэлтгэл ангид суралцаж буй гадаадын бүх иргэнийг тохилог амьдрах орчин нөхцөл бүхий дотуур байраар хангадаг. Тус дотуур байр нь Санкт-Петербург хотын түүхэн төвд, их сургуулиас 10-15 минутын зайд байрладаг.
Хатуу нэвтрэх системтэй, видео хяналт ашигласан найдвартай хамгаалалт ажилладаг. Интернэт сүлжээгээр хангагдсан.

Төрөл бүрийн кафе, хоолны газар, дэлгүүр, «Сенной» захын ойрхон байдаг. Та «Юсуповын цэцэрлэгт хүрээлэн» хэмээх үзэсгэлэнт түүхэн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, харин хотын секци болон клубуудад спортоор хичээллэх боломжтой.

Хаяг, холбоо барих мэдээлэл
190005, Россия, Северо-Западный ФО, г. Санкт-Петербург, 2-я Красноармейская улица, 4
Санкт-Петербургийн Архитектур барилгын улсын их Сургууль HED сэтгүүлд
Дээш