Вяткагийн улсын хөдөө аж ахуйн технологийн их сургууль

Киров муж
Их сургуулийн зураг
23
бакалаврын хөтөлбөр
3
специалитетын хөтөлбөр
16
магистрын хөтөлбөр
11
аспирантурын хөтөлбөр
5
факультет
3,624
оюутан, тэдний дунд дэлхийн 13 улсын гадаад оюутан

Вяткагийн улсын хөдөө аж ахуйн технологийн их сургууль нь агроном, биологи, мал судлал, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн инженер, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг.

Тус их сургууль нь оюутнууд болон төгсөгчдийн дадлага хийх, цаашид ажлын байр болох Оросын Холбооны Улсын хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн цогцолборын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг.

Хүрэлцэн ирэх, дасан зохицох

Их сургуулийн ажилтнууд гадаадын элсэгч оюутан бүрийг тосон авч, хөтлөн дагуулдаг. Тэд оршин суух газрын дагуу бүртгэл хийлгэх, эрүүл мэндийн даатгал авах, оюутны байранд нүүж ороход дэмжлэг, туслалцаа үзүүлдэг.

Вяткагийн УХААТИС-д залуучуудын бодлогод ихээхэн анхаарал тавьж ажилладаг бөгөөд тус бодлогын гол зорилго нь мэргэжлийн өндөр түвшний, өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлдэхээс гадна амьдралын эрүүл хэв маягтай, нийгмийн хариуцлагатай, бүтээлч хувь хүнийг төлөвшүүлэх явдалд оршдог. Бүх гадаад оюутнууд шинжлэх ухаан, уран бүтээл, чөлөөт цагийн үйл ажиллагаа явуулах өргөн боломжтой байдаг: шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх, төрөл бүрийн түвшний эрдэм шинжилгээний бага хуралд оролцох, спортын арга хэмжээнд оролцох, сайн дурын ажил хийх, их сургуулийн театр ба бүжгийн үзүүлбэр тавих гэх мэт.

Сургалтын төлбөр

Язык обученияСургалтын хугацааНэг жилийн сургалтын төлбөр
БакалаврRU4 года
120 000–140 000 ₽
1 304–1 522 $
1 216–1 418 €
9 498–11 081 ¥
МагистрRU2 года
122 000–148 000 ₽
1 326–1 608 $
1 236–1 499 €
9 656–11 714 ¥
СпециалитетRU5 лет
120 000–140 000 ₽
1 304–1 522 $
1 216–1 418 €
9 498–11 081 ¥
АспирантурRU3 года
149 000–159 000 ₽
1 619–1 728 $
1 509–1 611 €
11 793–12 584 ¥

Орос хэл сурж буй хүмүүст өгөх зөвлөгөө

Сургалтын эхлэл үеийн хамгийн хэцүү зүйл бол бичгийн хэл юм.

  • Авиа зүй, зөв бичгийн дүрэмд онцгой анхаарах хэрэгтэй, учир нь унших, ярих, дүрэм, үг хэллэг сурахад бичгийн хэл нь чухал туслах үүрэг гүйцэтгэдэг
  • Аман яриаг тогтоон цээжлэж сур:
    - Орос хэлтэй ном унш
    - Орос хөгжим сонс
    - Орос кино үз
  • Хичээлийнхээ эхнээс шууд орос хэлээр ярьж эхлэх нь чухал. Алдаа гаргахаас бүү ай: хүн бүр алдаа гаргадаг!
  • Таныг оросоор ярихыг хичээж байгааг багш тань үнэлж, Таныг ойлгохыг хичээх болно
  • Орост ирж орос хэлний дадлага хий

Орос хэл сурах бүх үе шатанд бичих ба ярих чадвараа тасралтгүй сайжруулж байх нь чухал юм.

Mikhail Litsarev
Director of the Department of International Affairs
Хочешь учиться в нашем вузе?
Есть вопросы?
Хаяг, холбоо барих мэдээлэл
610017, Россия, Приволжский ФО, Кировская область, Киров, Октябрьский проспект, 133
Вяткагийн улсын хөдөө аж ахуйн технологийн их сургууль HED сэтгүүлд
Дээш