Киров муж

Бүс нутгийн танилцуулгын зураг
A.Savin, WikiCommons

Газар зүй. Киров муж нь Оросын Холбооны Улсын есөн бүс нутагтай хиллэдэг (Оросын хамгийн олон бүс нутагтай хиллэдэг): зүүн хэсгээрээ Пермийн хязгаар ба Удмурт, хойд хэсгээрээ – Бүгд Найрамдах Коми Улс ба Архангельск муж, баруун хэсгээрээ – Вологда, Кострома, Нижний Новгород мужуудтай, өмнөд хэсгээрээ Бүгд Найрамдах Марий Эл ба Татарстан улстай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн талбай - 120 374 км². Бүс нутгийн хөрсний гадаргуун шинж чанар – уулархаг.

Уур амьсгал. Эх газрын сэрүүн уур амьсгал.

Дундаж температур

  • −13,5… −15 °C 1-р сард
  • +17…+19 °C 7-р сард

Хүн ам

1 138 112
хүн

Эдийн засаг. Үндсэн салбарууд: химийн ба газрын тосны химийн аж үйлдвэр, машин үйлдвэрлэл, металл боловсруулалт, хүнсний аж үйлдвэр, металлургийн үйлдвэрлэл, мод боловсруулах цогцолбор, цахилгаан эрчим хүчний салбар.

Тээвэр зуучлал. Киров хот нь тээврийн томоохон зангилаа юм.

  • Хотын хажуугаар A119 холбооны автомашины зам өнгөрдөг.
  • Победилово иргэний нисэх онгоцны буудал
  • Транссибирийн төмөр замын зорчигчийн үндсэн зам, Киров хотын төмөр замын вокзал

Дурсгалт газрууд

  • Жуковлянский чулуунууд нь ижил нэртэй тосгоны дэргэдэх Котельнический дүүрэгт байрладаг. Эдгээр эртний чулуунууд өнгөрсөн зууны 80-аад онд карьер ухах гэж оролдох үед олдсон. 2012 онд геологичид чулууг тоолж, системчилсэн бөгөөд тэдгээрийн тоо нь 1330 ширхэг байжээ.
  • «Вяткагийн үлэг гүрвэлүүд» үлэг гүрвэлийн хүрээлэн нь Котельнич хотод байрладаг. Ойрхон газраас нь парейазаурусын араг яс олдсонтой холбоотойгоор тус хүрээлэнг нээсэн. Тус үзэсгэлэн нь гадаа задгай талбайд байрладаг. Үлэг гүрвэлийн сүрлэг биет дүрслэлүүдийн дэргэд зугаалж, зургаа авхуулах боломжтой. Үзэсгэлэнгийн төвд Ти-Рекс байрладаг, гэхдээ Протоцератопс гэх мэт олон нийтэд арай бага танил үзвэрүүд ч бас бий. Цэцэрлэгт хүрээлэнгийн загвараар чимэглэсэн сэдэвчилсэн кафе ажилладаг.
  • Шайтан нуур нь 2 га талбайтай, албан ёсны гүн 12 м хүртэл, гэхдээ 25 м хүрдэг гэсэн таамаглал ч бас байдаг. «Бушковский ой» дархан цаазат газрын нэгэн хэсэг. Эрэг нь намагжсан, харин усны гадаргуу дээр үе үе урсдаг арлууд үүсдэг. Хамгийг том арлууд дээр 5 хүртэл хүн байрлах боломжтой. Хамжлагат ёсны үед хүмүүсийг нууранд сэлүүлж шийтгэдэг байсан гэх мэт Шайтан нууртай холбоотой хэд хэдэн домог байдаг.

Нийслэл – 1374 онд үүсгэн байгуулагдсан Киров хот.

Хүн ам

471 754
хүн

Тус хот нь Вятка гол дээр, Москва хотоос зүүн хойд чиглэлд 896 км зайд байрладаг бөгөөд Оросын хамгийн эртний хотуудын нэг юм.

19
музей
2
уран зургийн галерей
10
цэнгэлдэх хүрээлэн
3
театр
6
номын сан
11
цэцэрлэгт хүрээлэн, талбай
  • Планетарий
  • Цирк
  • Усан парк
  • «Дымковская тоглоом: түүх ба орчин үе» музей
Дээш