Эзэн хаан I-р Александрын Санкт-Петербургийн зам харилцааны улсын их сургууль

Санкт-Петербург
Их сургуулийн зураг
29
бакалаврын хөтөлбөр
24
специалитетын хөтөлбөр
35
магистрын хөтөлбөр
22
шинжлэх ухаан, судалгааны төв ба лаборатори
30+
шинжлэх ухааны сургууль
22
13,000+
оюутан
2,000+
дэлхийн 26 улсын 2 000+ гадаад оюутан

Оросын анхны инженерийн тээврийн их сургууль. Олон тооны чухал чиглэлээр дэвшилтэт сургалт явуулдаг: хүнд ба өндөр хурдны хөдөлгөөний зохион байгуулалт, цахилгаан соронзон тээврийн бүтээн байгуулалт, дижитал технологийн хөгжил, эрчим хүчний хэмнэлт, техносферийн аюулгүй байдал ба экологи, логистик гэх мэт.

СПЗХУИС-ийн оюутнууд ОХУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Засгийн газар, Санкт-Петербургийн Засгийн газар, «РЖД» ХХН-ийн Ерөнхий захирал буюу ТУЗ-ийн дарга нарын тэтгэлэгт хамрагддаг.

Төгсөгчдийн 98,5 гаруй хувь нь их сургууль төгсөөд шууд ажлын байртай болдог. Залуу мэргэжилтний сарын дундаж цалин 45 000 RUB байдаг

Төгсөгчид – зам харилцааны сайд нар, төр, улс төрийн зүтгэлтнүүд, тээвэр, барилга, аж үйлдвэр, шинжлэх ухааны томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдагчид, нэрт эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд.

Сургалтын төлбөр

Язык обученияСургалтын хугацааНэг жилийн сургалтын төлбөр
БакалаврRU4 года
3 700 €
388 869 ₽
3 913 $
28 754 ¥
МагистрRU2 года
3 700 €
388 869 ₽
3 913 $
28 754 ¥
СпециалитетRU5 лет
3 700 €
388 869 ₽
3 913 $
28 754 ¥
АспирантурRU3 года
5 200 €
546 518 ₽
5 500 $
40 411 ¥

Оюутны амьдрал

  • Их сургуулийн тэргүүлэх эрдэмтдийн удирдлага дор шинжлэх ухааны дугуйлан болон судалгааны лабораториуд ажилладаг
  • Эрдэм шинжилгээ, спорт, соёл урлаг, олон нийтийн үйл ажиллагаанд амжилт гаргахад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог
  • СПЗХУИС-ийн оюутны шинжлэх ухааны тэтгэлэгийн уралдаан
  • 7 чиглэлийн сайн дурын үйл ажиллагаа
  • 12 оюутны бүлэг, түүнээс 2 нь бүтэн жилийн турш ажилладаг
30+
спортын төрөл
200+
арга хэмжээ жил бүр
10+
студи
100+
уралдаан, олимпиад, тэмцээний ялагч

Тэнхимүүд

  • Автоматжуулалт ба ухаалаг технологи
  • Тээврийн барилга бүтээн байгуулалт
  • Тээврийн удирдлага, логистик
  • Аж үйлдвэрийн болон иргэний барилга бүтээн байгуулалт
  • Тээврийн ба эрчим хүчний систем
  • Эдийн засаг ба менежмент
  • Тасралтгүй боловсролын тэнхим
  • Их сургуулийн өмнөх сургалтын тэнхим

Гадаад оюутнуудын дунд эрэлт ихтэй сургалтын ТОП-5 чиглэл

  • Цахилгаан эрчим хүч, цахилгаан техник
  • Эдийн засаг
  • Менежмент
  • Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн
  • Төмөр замын ашиглалт

Дэд бүтэц

  • 15 сургалтын байр, 8 дотуур байр
  • Геологи-геодезийн бааз
  • Биеийн тамирын ордон. Усан бассейн, биеийн тамирын заал, багийн спорт, бөхийн заал бүхий спорт цогцолбор
  • Эмнэлэг
  • Соёл, амралт чөлөөт цагийн төв: театрын студи, дууны болон бүжгийн хамтлаг, дүрслэх урлагийн студи, КВН болон бусад
  • Сайн дурын ажлын төв

Аюулгүй байдал

СПЗХУИС нь оюутны аюулгүй байдалд онцгой анхаарал тавьдаг. Их сургуулийн цогцолборын бүх барилгууд, тэр дундаа дотуур байрыг видео хяналтын системээр хангагдсан хамгаалалтын алба 24 цагийн турш хамгаалдаг.

QS
Forbes
RUR
Yulia Strelchenya
Head of the International Relations Department
Хочешь учиться в нашем вузе?
Есть вопросы?
Хаяг, холбоо барих мэдээлэл
190031, Россия, Северо-Западный ФО, г. Санкт-Петербург, Московский проспект, 9
Эзэн хаан I-р Александрын Санкт-Петербургийн зам харилцааны улсын их сургууль HED сэтгүүлд
Дээш