Газар зүй. Дунд ба хэсэгчлэн Хойд Уралын зүүн налууд, Баруун Сибирийн тал нутгийн зэргэлдээх нутагт байрладаг. Европ, Азийн хил тус мужийн нутаг дэвсгэрээр өнгөрдөг. Нутаг дэвсгэрийн 35 хувийг нь уул, үлдсэн хэсгийг нь тал нутаг эзэлдэг. Талбай – 194,3 мянган км2.
Уур амьсгал. Эх газрын уур амьсгал; хур тунадасны хэмжээ – жилд 500 мм орчим.
Дундаж температур
- −16 …−20°C 1-р сард
- +19 … +20°C 7-р сард
Хүн ам
Эдийн засаг. Аж үйлдвэрийн тэргүүлэх салбарууд – хар ба өнгөт металлурги (зэс, хөнгөн цагаан, никелийн үйлдвэрлэл), машин үйлдвэрлэл. Мөн химийн, ойн, мод боловсруулах ба хөнгөн аж үйлдвэр хөгжсөн.
Тээвэр зуучлал. Свердловск муж нь тээврийн чухал зангилаа юм – улсын хэмжээний ач холбогдол бүхий төмөр зам, автозам ба агаарын замууд тус мужаар дамжин өнгөрдөг. Төмөр зам, автозамын сүлжээний нягтрал нь улсын дундаж хэмжээнээс өндөр байдаг.
- Екатеринбург хотын «Кольцово» олон улсын нисэх онгоцны буудал
- Екатеринбург хотын төмөр замын вокзал
Дурсгалт газрууд
- Невьяны хазгай цамхаг нь 18-р зууны 20-д оны үед баригдсан. Ижил нэртэй хотын төв хэсэгт байрладаг. Өндөр нь 57 метр, харин орой нь тэгш өнцгөөс 1,85 метр хазайсан байдаг. Хазгай байдал нь барилгачдын санаа байсан эсвэл тооцооллын алдаа байсан эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байдаг. Дотоод өрөө тасалгаа нь зай багатай бөгөөд шат нь бариулгүй байдаг.
- Европ, Азийн хилийн хөшөө. Анх 1837 онд дэлхийн хоёр тивийн уулзвар хэсэгт дурсгалт шон тогтоосон байдаг. Хэдэн арван жилийн дараа түүнийг илүү бат бөх байгууламж болгож сольсон – чулуун суурь дээр тогтсон гантиг хөшөө. Түүний орой дээр хоёр толгойтой бүргэд байрладаг. Одоо үеийн дүр төрх нь өмнөх хувилбартайгаа ижил төстэй.
- Палкины чулуун хад нь Екатеринбург хотын ойролцоо байрладаг. Эдгээр босоо хаднууд 15 метр хүртэл өндөртэй. Энд орчин үеийн ба эртний үеийн хадны сүг зураг их бий. Налуу хэсэг нь ой модоор бүрхэгдсэн, харин оргилууд нь сэрвээ мэт харагддаг. Нэг хадан дээр тахилын өргөх хонхой аяга сийлбэрлэсэн байдаг бөгөөд энэ нь түүний нэр болжээ.
Нийслэл – Екатеринбург хот – Уралын засаг захиргаа, соёл, шинжлэх ухаан, боловсролын томоохон төв. Хүн амын тоогоор ОХУ-ын дөрөв дэх том хот – 1 539 371 хүн. 1723 онд үүсгэн байгуулагдсан.
Кино студи, цирк, филармони байдаг.