Челябинск муж

Бүс нутгийн танилцуулгын зураг

Газар зүй. Оросын Европ ба Азийн хэсгүүдийн хил дээр байрладаг. Хойд талаараа Свердловск муж, зүүн талаараа Курган муж, өмнөд талаараа Оренбург муж, баруун талаараа Бүгд Найрамдах Башкортостан улстай тус тус хиллэдэг. Тус мужийн зүүн өмнөд хэсэгт нь ОХУ, Казахстаны улсын хил байрладаг. Нийт нутаг дэвсгэрийн талбай нь 88.5 мянган км2. Тус мужийн рельеф нь уулархаг болон тал нутгийн хэсгүүдээс бүрдэнэ.

Уур амьсгал. Эх газрын сэрүүн.

Дундаж температур

  • - 16-18°С 1-р сард
  • +17-20°С 7-р сард

Хүн ам

3 407 145
хүн

Эдийн засаг. Үндсэн салбарууд: металлурги, машин үйлдвэрлэл, түлш эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор.

Тээвэр зуучлал. Тус муж нь Сибирь, Ижил мөрний орчим нутаг ба Казахстантай хиллэсэн газарзүйн байрлал сайтай тул тээврийн сүлжээ нь маш сайн хөгжсөн байдаг.

  • Тус мужийн нутаг дэвсгэрээр холбооны автомашины замууд явдаг М5, А310, Р254 ба Азийн чиглэл АН7.
  • Тус мужийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг Өмнөд Уралын төмөр зам нь Европ ба Ази тивийн нутаг дэвсгэрийг туулан өнгөрдөг. «Челябинск» төмөр замын буудал.
  • Тус мужид холбооны ач холбогдол бүхий 2 нисэх онгоцны буудал байдаг: «Магнитогорск» ба «Челябинск».

Дурсгалт газрууд

  • Таганай чулуун гол нь 6 км урттай бөгөөд түүнд усны үүргийг чулуу гүйцэтгэдэг. Эрдэмтэд чулуун "урсгал" үүссэнийг эрт дээр үед мөсөн гол хайлсантай холбож тайлбарладаг. Хэрэв ойртоод сонсох юм бол чулуун дор жинхэнэ усны урсгалыг сонсох боломжтой – энэ бол уулын горхины дуу чимээ юм. Энэхүү гайхамшигтай голын чулуу нь бас энгийн биш – тэдний ихэнх нь хагас үнэт ундрам чулуу байдаг.
  • Тургояк нуурыг Челябинскийн Ривьера гэж нэрлэдэг – цасан цагаан элс ба тунгалаг ус нь түүнийг алдартай амралтын газартай төстэй болгодог. Тус нуурын гүн нь 34 метр бөгөөд зуны улиралд ч гэсэн ус нь сайн халдаггүй. Нуурт хэд хэдэн арал байдаг, зарим арал дээр археологийн дурсгалт газрууд хадгалагдсан байдаг. Завь түрээслээд арлууд дээр очиж болно, гэхдээ моторт усан тээврийг хориглосон байдаг тул та сэлүүрээр явах хэрэгтэй болно.
  • Игнатьевын агуй нь зөвхөн түүхэн үнэ цэнээрээ төдийгүй домог түүхээрээ зочдыг татдаг. Аяллын явцад жуулчид палеолитын үеийн хадны зурагтай танилцах боломжтой. Агуйн нийт урт нь 545 метр бөгөөд замын хэсэг тус бүрд олон тооны дурсгалт газрууд байдаг.

Нийслэл – 1736 онд үүсгэн байгуулагдсан Челябинск хот. Челябинск нь нийт бүс нутгийн соёлын төв хот гэж тооцогддог. Тус хотод олон тооны музей байрладаг бөгөөд тэдний дунд тэшүүрийн спорт, шуудангийн холбоо, цэргийн техник, ой мод, хотын ахуй амьдралын музейг онцолж болно. Хэд хэдэн уран сайхны студи ба фото дугуйлан үйл ажиллагаа явуулдаг.

Хүн ам

1 182 517
хүн
21
музей
50
номын сан
11
театр
24
соёлын ордон, өргөө
Дээш