Газар зүй. Өмнөд Уралын баруун налуу хэсэг ба Уралын баруун бэл хэсэгт байрладаг. Пермийн хязгаар, Свердловск, Челябинск, Оренбург муж, Бүгд Найрамдах Татарстан ба Удмурт улстай хиллэдэг. Башкортостаны нутаг дэвсгэр нь хойноос өмнөд зүг рүү 550 км, баруунаас зүүн зүг рүү 430 км үргэлжилдэг. Хөрсний гадаргуу нь тал нутгийн ба уулархаг шинж чанартай. Талбай - 142 947 км².
Уур амьсгал. Эх газрын.
Дундаж температур
- −18°C 1-р сард
- +18°C 7-р сард
Хүн ам
Эдийн засаг. Башкортостан нь эдийн засгийн олон салбарын бүтэцтэй. Аж үйлдвэрийн салбарууд – түлш эрчим хүчний цогцолбор, газрын тос боловсруулах, химийн ба газрын тосны химийн аж үйлдвэр, машин үйлдвэрлэл, ойн аж үйлдвэр гэх мэт.
Тээвэр зуучлал. Энэхүү Бүгд Найрамдах Улсад автомашины, төмөр замын ба агаарын тээвэр хөгжсөн байдаг.
- «Уфа» олон улсын нисэх онгоцны буудал
- «Уфа» төмөр замын вокзал
- Автомашины замын нийт урт – 25 мянган км, түүнээс 500 км – холбооны зам
Гэгээн Эхийн мэндэлсний сүм
Дурсгалт газрууд
- Янгантау – түүний нэр нь шатаж буй уул гэж орчуулагддаг. Түүн дээр +150°С хүртэл температуртай халуун уур гарч ирдэг 5 цэг байрладаг. Уулын энэ үзэгдэл нь одоогийн байдлаар тайлбарлагдаагүй байгаа, галт уулын идэвх энд байдаггүй. Эрдэст устай Кургазак хэмээх рашаан үүнтэй ойрхон байрладаг. Энэ газарт байрладаг алдарт Янган-тау сувилал нь уур, ус, шавар, хуурай агаар зэрэг байгалийн бүх баялгийг олон төрлийн өвчний эмчилгээнд ашигладаг.
- Инзерскийн шүдэн хад – Инзер голын эх хэсэгт байрладаг уулын нуруу. Түүний урт нь 10 км орчим байдаг бол дээд өндөр нь 1161 метр байдаг. Нурууны хойд хэсэгт байрладаг шүдэн хэлбэртэй хадан оргилууд онцгой сонирхол татдаг, эдгээрийг мөн хадан цирк гэж нэрлэдэг. Хадан шүдний өндөр нь 35 метр хүрдэг бөгөөд зарим шүдний хэлбэр нь үнэхээр гайхалтай харагддаг тул тэднийг хүний гараар бүтээгээгүй гэдэгт итгэхийн аргагүй санагддаг. Эдгээр газар нутгийн ургамлын ба ан амьтдын ертөнц баялаг бөгөөд олон янзын байдаг.
- Улаан Түлхүүр рашаан бол цэнгэг усны дэлхийн хоёр дахь томоохон бөгөөд хүчирхэг рашаан, байгалийн дурсгалт газар, Башкирийн бахархал юм. Тус рашаан нь ижил нэртэй тосгоны дэргэд байрладаг. Түүнээс секунд тутам эрдэст бодисоор баялаг 15 м3 ус урсаж гардаг. Энэ нь Өмнөд Уралын уулаас эх авч, газар доор 40 метрийн зайд 60 км урсдаг Яман-Елга голын усан баялаг юм. Хажууд нь рашааны ашиг тустай эрдэст усыг савладаг үйлдвэр байрладаг.
«Торатау» конгрессын танхим
Нийслэл - 1 157 994 хүн амтай Оросын томоохон хотуудын нэг болох Уфа хот. 1574 онд үүсгэн байгуулагдсан. Оросын эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухааны томоохон төвүүдийн нэг.