commons.wikimedia.org MBH
Газар зүй. Оросын Ази хэсэгт байрладаг. Хойд хэсгээрээ Карский ба Лаптевын тэнгис, Хойд Мөсөн далайд хүрдэг. Бүлэг арлууд: Хойд Газар, Норденшельд; арлууд: Арктикийн сургуулийн арал, Сергей Кировын арал, Комсомольская Правда арал, Сибиряковын арал ба бусад олон жижиг арлууд.
Хязгаарын нутаг дэвсгэр – 2 366,8 тыс. км². Зүүн хэсгээрээ Бүгд Найрамдах Якут Улс ба Эрхүү мужтай, өмнөд хэсгээрээ Тува ба Хакастай, баруун хэсгээрээ Кемеров, Томск муж, Ханты-Мансигийн ба Ямало-Ненецийн автономит тойрогтой хиллэдэг.
Красноярскийн хязгаарын нутаг дэвсгэрийн гуравны нэг нь Хойд туйлын тойргийн цаана оршдог.
Уур амьсгал. Эрс тэс уур амьсгалаас эх газрын сэрүүн уур амьсгал хүртэл; жилийн турш дулаан хэм хүчтэй хэлбэлздэг.
Дундаж температур
- хойд хэсэгт -36 C ба өмнөд хэсэгт -18 C 1-р сард
- +10 C ба +20 C 7-р сард
Хүн ам
Караульная уулын жижиг сүм
Эдийн засаг. Красноярскийн хязгаар бол Оросын өнгөт металлын томоохон үйлдвэрлэгчдийн нэг, мөн нүүрс олборлолт, үр тариа хураах комбайн, гэр ахуйн хөргөгч ба хөлдөөгч, модон материал, үйлдвэрийн мод, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх салбарын тэргүүлэгчдийн нэг юм.
Тээвэр зуучлал. Тус хязгаарын тээврийн салбарт бүх төрлийн тээвэр, тэр дундаа дамжуулах хоолойн тээвэр багтдаг.
- Автомашины дөрвөн үндсэн зам (М53, М54, Р409, Р408)
- Агаарын тээвэр хөгжсөн: тус хязгаарт 26 нисэх онгоцны буудал ажилладаг. Хамгийн том нь Красноярск хотын олон улсын нисэх онгоцны буудал
- «Красноярск» төмөр замын вокзал
Дурсгалт газрууд
- «Караульная» агуй нь Енисей мөрний эрэгт Удачный тосгоноос 5 км зайтай байрладаг. Тус агуйн урт нь 540 метр. Агуй нь байгалийн гаралтай бөгөөд уулын чулуулгийн удаан хагаралтын улмаас үүссэн. Агуйн нэг давхарт байрлах «Мөсөн» хиймэл агуйд гоёмсог кальцит бүрхүүлтэй галерейд нэвтрэх орц байрладаг. «Дусал» хиймэл агуйд газар доорх нуур байдаг.
- Кинзелюкийн хүрхрээ. «Төв Саяны сувд» гэж нэрлэгддэг – түүний өндөр нь 400 метр байдаг. Тус хүрхрээ нь онцгой хэлбэртэй. Хэчнээн өндөр ч гэсэн ус нь каскад эсвэл босго үүсгэхгүйгээр нэг өргөн урсгалаар доош урсдаг. Тус хүрхрээний эргэн тойрны Сибирийн тайгын үзэмж нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг.
- Мөнх цэвдгийн музей нь Игарка хотод байрладаг орон нутгийн түүхийн цогцолбор юм. Энэ нь мөнх цэвдгийн дотор байрласан газар доорх танхимуудтай дэлхийн цорын ганц музей юм. Музейн хонгил ба танхимууд нь газрын 14 метрийн гүнд байрладаг.
Нийслэл – 1628 онд үүсгэн байгуулагдсан Красноярск хот. Сибирийн эртний хотууд дундаас хамгийн том хот бөгөөд 1 196 913 хүн амтай Оросын хамгийн зүүн саятан хот.
Красноярск бол үзэсгэлэнтэй хот, улсын шинжлэх ухаан, боловсрол, спортын томоохон төв. Тус хотод орган хөгжмийн танхимтай филармони, олон тооны спортын барилга байгууламж ба баялаг цуглуулгатай амьтны хүрээлэн байдаг.