Оросын газрын тос, байгалийн хийн улсын их сургууль. Гадаад иргэдийн элсэлт

title_image
10
тэнхим
23
бакалаврын чиглэл
28
магистрын чиглэл
3
магистрын олон улсын оролцоотой хөтөлбөр
7
специалитетын чиглэл
14
PhD programs
11,000
оюутан
2,200
гадаад оюутан
10
тэнхим
23
бакалаврын чиглэл
28
магистрын чиглэл
3
магистрын олон улсын оролцоотой хөтөлбөр
7
специалитетын чиглэл
14
PhD programs
11,000
оюутан
2,200
гадаад оюутан

Энэхүү их сургууль нь газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн бүхий л чиглэлээр сургалт явуулдаг: эрэл хайгуул, олборлолт, тээвэрлэлт, газрын тос ба байгалийн хийн боловсруулалт, технологийн процессын техникийн болон мэдээллийн дэмжлэгээс эхлэн газрын тос ба байгалийн хийн зах зээлийг эдийн засгийн болон олон улсын талаас нь судлах хүртэл.

Тэнхимүүд

  • Газрын тос, байгалийн хийн геологи ба геофизик
  • Газрын тос, байгалийн хийн орд олборлолт
  • Дамжуулах хоолойн тээврийн системийн төлөвлөлт, барилга бүтээн байгуулалт, ашиглалт
  • Инженерийн механик
  • Автоматжуулалт ба тооцоолох техник
  • Түлш эрчим хүчний салбарын цогц аюулгүй байдал
  • Химийн технологи ба экологи
  • Эдийн засаг ба менежмент
  • Олон улсын эрчим хүчний бизнес
  • Хууль зүйн тэнхим

2 салбар сургууль

  • Оренбург, Орос
  • Ташкент, Узбекистан

Их сургуулийн тухай кино
Тэнхимүүдийн нээлттэй өдөрлөгүүд
www.gubkin.ru
VK – @gubkin.university
Telegram – @gubkin_university

Жилийн сургалтын төлбөр

300 000 – 400 000 RUB

Элсэлтийн үйл ажиллагаа

  • Оросын Засгийн газрын квотоорчэлсэж буй элсэгчид орос хэлний шалгалт өгнө
  • Төлбөртэй элсэж буй элсэгчид математик, орос хэлний шалгалт өгнө

Элсэлтийн дүрэмд өөрчлөлт орох боломжтой. gubkin.ru сайтаас мэдээлэл хараарай

Жил бүрийн 11 болон 3 сарын сүүлийн ням гарагт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг.

Их сургуулийн сайт дээр онлайнаар холбогдох боломжтой www.gubkin.ru

Гадаад иргэдийн элсэлт

Элсэхэд тавигдах шаардлагууд

Суралцах хэл – орос

Магистрын хөтөлбөрийн сургалт англи хэлээр явагдаж болно

Орос хэл сурах боломж

  • их сургуулийн бэлтгэл ангид суралцана
  • оршин суух улс орны ТРКИ сорил авах цэгүүдэд орос хэлний мэдлэгийн гэрчилгээ авна

Гадаад оюутнуудтай ажиллах хэлтэс

Хэлтсийн дарга
Александр Анатольевич Щербина
+7 499 507-91-85
shcherbina.a@gubkin.ru

Элсэлтийн хороо

+7 499 507-80-42
+7 499 507-84-06
priem@gubkin.ru
hotline@gubkin.ru

4385

Бэлтгэл анги

  • Бакалаврт элсэхэд: орос хэл, математик, физик, хими, шугам зураг, мэдээлэл зүй судална
  • Магистр болон аспирантурд элсэхэд: орос хэл, дээд математик, мэдээлэл зүй судална

Бэлтгэл ангийн төгсөгч төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсний дараа бакалавр / специалитет/ магистр / аспирантурын 1-р курсын элсэлтийн шалгалт өгөх эрхтэй болно.

Сургалтын хугацаа 1 жил

Төлбөр 220 000 RUB

Гадаад оюутнуудтай ажиллах хэлтэс
dis@gubkin.ru

Эрэлттэй чиглэлүүд

  • Газрын тос, байгалийн хийн мэргэжил
  • Химийн технологи
  • Эдийн засаг
  • Менежмент
  • Мэдээлэл зүй ба тооцооллын техник
  • Мэдээллийн аюулгүй байдал

Газрын тос, байгалийн хийн мэргэжил

бакалавр

  • Газрын тос, байгалийн хийн цооног өрөмдлөг (өдрийн анги)
  • Газрын тосны үйлдвэрлэлийн байгууламжийн ашиглалт ба засвар үйлчилгээ (өдрийн анги)
  • Хий, хийн конденсат олборлолтын объектууд болон газар доорх агуулахын ашиглалт, засвар үйлчилгээ (өдрийн анги)
  • Хий, газрын тос дамжуулах хоолой болон хий, газрын тосны агуулах барилга бүтээн байгуулалт, засвар
  • (өдрийн анги, өдрийн-эчнээ анги)
  • Газрын тос, хий, боловсруулсан бүтээгдэхүүнийг тээвэрлэх ба хадгалах байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ (өдрийн анги, өдрийн-эчнээ анги)
  • Тэнхимийн лабораторийн туршилтын ажлууд
  • Хуурай газар болон далайн тэнгисд цооног өрөмдөх үйл ажиллагааг дуурайлган харуулах симулятор дээр ажиллах

Мэргэжлийн ирээдүй

  • Өрөмдлөгийн дарга, инженер-технологич
  • Менежер
  • Өрөмдлөгчийн туслах, өрөмдлөгч, цооногийн газар доорх засвар, газрын тос, байгалийн хийн олборлолт, өргөлтийн болон шахалтын шахуургын станц, ус, газрын тосны урьдчилсан бэлтгэлийн төхөөрөмжийн оператор
  • Газрын тос, байгалийн хийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн бага дарга
  • Зураг төсөл, инженерчлэл, судалгааны аж ахуйн нэгжийн албан тушаал
  • Гадаадын оюутнууд ихэнх нь дэлхийн олон улс орнуудын газрын тос, байгалийн хийн компаниудад эрэлттэй байдаг.
4389

Хүрэлцэн ирэх

Нийслэл хотын зочдыг хот руу хүргэх үйлчилгээ

  • Аэроэкспресс – 300-с 400 хүртэл RUB
  • Такси – дунджаар 900 RUB

Хотын хамгийн тухтай бөгөөд хамгийн хурдан тээврийн хэрэгсэл бол метро юм. Метрогоор нэг удаа аялах зардал 60 рубль байдаг.

Их сургуульд очих амархан байдаг тул ирсэн хүмүүсийг Ленинский проспект, 65-р байр, 1 корпус хаягийн дагуу байрлах их сургуулийн нутаг дэвсгэр дээр тосож авна. Метроны буудал «Академичская».

Гадаадын иргэн хүрэлцэн ирэхэд визний бүрэн дэмжлэг үзүүлдэг. Эрүүл мэндийн даатгалыг гадаадын иргэн өөрөө худалдаж авна.

Сургалтад хамрагдахаар ирсэн гадаадын бүх иргэдийг их сургуулийн оюутны байр буюу нэг өрөөнд 2-3 хүний ​​багтаамжтай тохилог дотуур байранд байрлуулдаг. Жилийн төлбөр нь ойролцоогоор 20 000 RUB болно.

Оюутны хотхон

  • Дотуур байрны 5 корпус, 4 000 гаруй хүн амьдарна
  • Биеийн тамирын заал, цанын бааз, дасгалын талбай бүхий хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөг, волейболын талбай
  • Бүжиг, хөгжмийн зэмсэг, театрын студи, шатрын клуб, кино-клуб, урлаг, дуу бичлэгийн студи
4390

«Баатруудын уралдаан»

Олон үндэстний нөхөрлөлийн клуб

Энэхүү олон нийтийн залуучуудын байгууллага нь оюутнуудыг Орос болон гадаад орнуудын олон ард түмний соёл, уран бүтээлтэй танилцуулдаг. Тус клуб нь их сургуулийн дэргэдэх 22 нутгийн холбоодтой хамтран ажилладаг. Хичээлийн жилийн эхэнд тэд элсэгчдийн жагсаалтаас «өөрийн улсын» залуусыг олж, нэгдүгээр курсын оюутнуудад их сургууль болон Оросод амьдрахад дасан зохицоход нь тусалдаг.

Олон үндэстний соёлын долоо хоног бол их сургуульд суралцдаг олон үндэстний хоорондын харилцааг сайжруулахад чиглэсэн жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ юм. Хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ард түмний өвөрмөц үзмэрүүдийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, квест-тоглоом, «Кино таах» тэмцээн, үндэсний хувцасны үзүүлбэр, дэлхийн ард түмний хоол болон гала-тоглолт зэрэг багтдаг.

4391

«Баатруудын уралдаан»

25.08.2022

You might be interested in

The Krasnodar Territory has the fifth-largest inflow of foreign tourists in Russia after Moscow and the Moscow Region, Saint Petersburg and the Leningrad Region and is the hottest region in Russia.
most_ready
Read
flag-enflag-ruflag-zhflag-arflag-esflag-fr
Higher education in Russia is a solid foundation for building a future career. Today Russian universities are ranked among the world leaders.
most_ready
Read
flag-enflag-ruflag-vi
Mendeleev University establishes laboratories, competence centers as well as branches in the regions with well-developed chemical industries both in Russia and abroad.
most_ready
Read
flag-enflag-ruflag-zhflag-arflag-esflag-fr
The Krasnodar Territory has the fifth-largest inflow of foreign tourists in Russia after Moscow and the Moscow Region, Saint Petersburg and the Leningrad Region and is the hottest region in Russia.
most_ready
Read
flag-enflag-ruflag-zhflag-arflag-esflag-fr
Higher education in Russia is a solid foundation for building a future career. Today Russian universities are ranked among the world leaders.
most_ready
Read
flag-enflag-ruflag-vi
The Krasnodar Territory has the fifth-largest inflow of foreign tourists in Russia after Moscow and the Moscow Region, Saint Petersburg and the Leningrad Region and is the hottest region in Russia.
most_ready
Read
flag-enflag-ruflag-zhflag-arflag-esflag-fr
Higher education in Russia is a solid foundation for building a future career. Today Russian universities are ranked among the world leaders.
most_ready
Read
flag-enflag-ruflag-vi
Mendeleev University establishes laboratories, competence centers as well as branches in the regions with well-developed chemical industries both in Russia and abroad.
most_ready
Read
flag-enflag-ruflag-zhflag-arflag-esflag-fr
Наверх