Санкт-Петербургийн зам харилцааны улсын их сургууль. Элсэлтийн үйл ажиллагаа

Нийтлэлийн үндсэн зураг
25
бакалаврын хөтөлбөр
23
специалитетын хөтөлбөр
29
магистрын хөтөлбөр
22
аспирантурын хөтөлбөр
22
шинжлэх ухаан, судалгааны төв ба лаборатори
30+
шинжлэх ухааны сургууль
12,000+
оюутан
2,000+
дэлхийн 30 улсын 2 000+ гадаад оюутан

Оросын анхны инженерийн тээврийн их сургууль. Олон тооны чухал чиглэлээр дэвшилтэт сургалт явуулдаг: хүнд ба өндөр хурдны хөдөлгөөний зохион байгуулалт, цахилгаан соронзон тээврийн бүтээн байгуулалт, дижитал технологийн хөгжил, эрчим хүчний хэмнэлт, техносферийн аюулгүй байдал ба экологи, логистик гэх мэт.

Төгсөгчдийн 98,5 гаруй хувь нь их сургууль төгсөөд шууд ажлын байртай болдог. Залуу мэргэжилтний сарын дундаж цалин 45 000 RUB байдаг.

СПЗХУИС бол дэлхийн их дээд сургуулиудын нэгдсэн жагсаалтын эхний 10%-д багтсан цорын ганц тээврийн их сургууль юм.

СПЗХУИС-ийн оюутнууд ОХУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Засгийн газар, Санкт-Петербургийн Засгийн газар, «РЖД» ХХН-ийн Ерөнхий захирал буюу ТУЗ-ийн дарга нарын тэтгэлэгт хамрагддаг.

Дэд бүтэц

  • 15 сургалтын байр, 8 дотуур байр
  • Геологи-геодезийн бааз
  • Биеийн тамирын ордон. Усан бассейн, биеийн тамирын заал, багийн спорт, бөхийн заал бүхий спорт цогцолбор
  • Эмнэлэг
  • Соёл, амралт чөлөөт цагийн төв: театрын студи, дууны болон бүжгийн хамтлаг, дүрслэх урлагийн студи, КВН болон бусад
  • Сайн дурын ажлын төв

Семестрийн сургалтын төлбөр

Бакалавр 1 825 EUR-оос
Магистр 1 825 EUR-оос
Аспирантур 2 175 EUR-оос

Тэнхимүүд

  • Автоматжуулалт ба ухаалаг технологи
  • Тээврийн барилга бүтээн байгуулалт
  • Тээврийн удирдлага, логистик
  • Аж үйлдвэрийн болон иргэний барилга бүтээн байгуулалт
  • Тээврийн ба эрчим хүчний систем
  • Эдийн засаг ба менежмент
  • Тасралтгүй боловсролын тэнхим
  • Их сургуулийн өмнөх сургалтын тэнхим

Гадаад оюутнуудын дунд эрэлт ихтэй сургалтын ТОП-5 чиглэл

  • Цахилгаан эрчим хүч, цахилгаан техник
  • Эдийн засаг
  • Менежмент
  • Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн
  • Төмөр замын ашиглалт

Өндөр хурдны төмөр замын тээврийн Евразийн холбооны их сургууль нь Европ болон Азийн тэргүүлэх техникийн их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй олон улсын боловсролын нээлттэй төсөл юм.

Төгсөгчид – зам харилцааны сайд нар, төр, улс төрийн зүтгэлтнүүд, тээвэр, барилга, аж үйлдвэр, шинжлэх ухааны томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдагчид, нэрт эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд.

СПЗХУИС-ийн орос хэлний төв

  • Гадаадын иргэдэд (элсэгчдэд) зориулсан орос хэл судлалын боловсролын нэмэлт хөтөлбөрүүд
  • Богино хугацааны ганцаарчилсан сургалтууд
  • Соёл судлал, уран зохиол, загвар хэв маяг, бизнесийн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн хэл чиглэлийн гадаад оюутнуудад зориулсан тусгай сургалтууд
  • Орос хэлийг гадаад хэл болгон заах зуны ба өвлийн сургуулиуд

Сургалтын сарын төлбөр 180 €-оос

+7 812 232-61-67
rlc@pgups.ru
russianlanguage.center

Роман Полещук, СПЗХУИС-ийн оюутан

Би «Тээврийн менежмент ба логистик» тэнхимийн «Худалдааны мэргэжил» чиглэлээр сурдаг. СПЗХУИС-ээс Финляндын LAB University of Applied Sciences сургуультай хамтран хэрэгжүүлдэг давхар дипломын хөтөлбөртэй танилцаад, «Олон улсын бизнес» хөтөлбөрөөр Финляндад нэг жил суралцахаар явсан. Энэ хөтөлбөр нь надад гадаадад суралцах, боловсролын системтэй танилцах, нэмэлт мэдлэгтэй болох, англи хэлний дадлага хийх, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй танилцах боломж олгосон. Буцаж ирээд би СПЗХУИС ба LAB гэсэн 2 дипломтой болно. Энэ ердөө 5 жилийн дотор.

ERASMUS+ төслийн хүрээнд «Өндөр хурдтай төмөр замын тээвэр. Дэд бүтэц, эдийн засаг, экологи» («Барилга бүтээн байгуулалт» сургалтын чиглэл) олон улсын магистрын онцгой хөтөлбөрийг дараах сургуулиудтай хамтран хэрэгжүүлдэг

  • Дрезденийн технологийн их сургууль, Герман
  • Мадридын Политехникийн их сургууль, Испани

Давхар дипломын хөтөлбөрүүд. Бакалавр

англи хэлтэй

  • «Барилга», «Олон улсын бизнес». Хэрэглээний Шинжлэх Ухааны LAB Их Сургууль, Финлянд

хятад хэлтэй

  • «Төмөр зам, гүүр, тээврийн хонгилын барилга бүтээн байгуулалт», «Төмөр замын ашиглалт», «Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн», «Галт тэрэгний хөдөлгөөнийг хангах систем», «Менежмент», «Худалдааны мэргэжил», «Техносферийн аюулгүй байдал», «Цахилгаан эрчим хүч ба цахилгаан техник». Бээжингийн тээврийн их сургууль, Хятад болон бусад хөтөлбөрүүд

Олон улсын харилцааны газар

Гадаад оюутнуудад шилжилт хөдөлгөөн, визний дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.

+7 812 457-80-39
inter@pgups.ru

Оюутны амьдрал

  • Их сургуулийн тэргүүлэх эрдэмтдийн удирдлага дор шинжлэх ухааны дугуйлан болон судалгааны лабораториуд ажилладаг
  • Эрдэм шинжилгээ, спорт, соёл урлаг, олон нийтийн үйл ажиллагаанд амжилт гаргахад нэмэгдүүлсэн тэтгэлэг олгодог
  • СПЗХУИС-ийн оюутны шинжлэх ухааны тэтгэлэгийн уралдаан
  • 7 чиглэлийн сайн дурын үйл ажиллагаа
  • 12 оюутны бүлэг, түүнээс 2 нь бүтэн жилийн турш ажилладаг
  • 30+ спортын төрөл
  • 200+ арга хэмжээ жил бүр
  • 10+ студи
  • 100+ уралдаан, олимпиад, тэмцээний ялагч

Гадаад оюутнуудын нийгэмлэг

СПЗХУИС-ийн олон улсын үйл ажиллагааны тухай сүүлийн үеийн мэдээлэл: гадаадад суралцах, давхар дипломын хөтөлбөр, богино хугацааны дадлага, гадаадын профессоруудын лекц болон бусад олон зүйл зохион байгуулж байна.

VK – @interpgups

Эцэг эхийн гүүр

Оюутнуудын хичээлийн ирц, сурлагын амжилт, боловсрол, шинжлэх ухаан, спорт болон бусад салбарын амжилтын тухай мэдээлэл авах зорилготой эцэг эхийн хувийн танхим.

Аюулгүй байдал

СПЗХУИС нь оюутны аюулгүй байдалд онцгой анхаарал тавьдаг. Их сургуулийн цогцолборын бүх барилгууд, тэр дундаа дотуур байрыг видео хяналтын системээр хангагдсан хамгаалалтын алба 24 цагийн турш хамгаалдаг,

25.08.2022
Дээш