Оросын Үндэсний Судалгааны Анагаах Ухааны Их сургууль. Гадаад иргэдийн элсэлт

Нийтлэлийн үндсэн зураг
12
бакалавр, специалитет, магистрын хөтөлбөр
60
ординатурын хөтөлбөр
5
аспирантурын чиглэл
3
давхар дипломын хөтөлбөр
2,100
ордианатор ба аспирантууд
11
зэрэг хамгаалуулах зөвлөл

Н.И.Пироговын нэрэмжит ОҮСАУИС бол эмч, эм зүйч, клиникийн сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, түүнчлэн анагаах ухааны биохими, кибернетик, биофизикийн чиглэлээр шинжлэх ухааны онцгой боловсон хүчин бэлтгэдэг шинжлэх ухаан, боловсролын тэргүүлэх төв юм.

  • 12 000 их сургуулийн өмнөх бэлтгэлийн хөтөлбөрт хамрагдсан сурагчид
  • 8 300 оюутан
  • дэлхийн 61 улс орны 1 256 гадаад оюутан

rsmu.ru
VK – @rnimu
Telegram – @daily_2med
Zen.yandex – @rsmu

Сургалтын жилийн төлбөр

Бакалавр ба специалитет 300 000 – 500 000 RUB
Ординатур 480 000 – 600 000 RUB
Аспирантур 375 000 – 405 000 RUB
Магистр 250 000 – 340 000 RUB

Элсэлтийн үйл ажиллагаа

Төсвийн зардлаар суралцах элсэгчдийн бичиг баримт хүлээн авалт 6 сарын 20 – 7 сарын 25

Гэрээгээр (төлбөртэй) суралцах элсэгчдийн бичиг баримт хүлээн авалт

  • 6 сарын 20 – 8 сарын 25 (хичээлийн шинэ жил 9 сарын 1-нд эхэлнэ)
  • 10 сарын 15 (англи хэлээр суралцах хичээлийн шинэ жил 11 сарын 1-нд эхэлнэ)

Их сургуулийн элсэлтийн шалгалт

  • Их сургуулийн сайт дээр байрлах нээлттэй даалгавруудын тусламжтайгаар шалгалтанд бие даан бэлдэж, туршилтын тестийг хязгааргүй олон удаа давтах боломжтой
  • Тестийг орос хэл дээр бөглөнө. Зуучлах хэлээр суралцахаар төлөвлөж буй оюутнуудын хувьд англи хэл дээр шалгалт өгөх боломжтой
  • Үндсэн хичээлүүд – хими, биологи, орос хэл
  • Хичээл тутмын босго оноо 50-56 оноо байна


Хэлбэрүүд

  • Биечлэн
  • Цар тахлын таагүй нөхцөл байдлын үед зайнаас

Элсэлтийн хороо

Хариуцах нарийн бичгийн дарга, Олон улсын тэнхимийн декан
Надежда Александровна Былова
+7 495 434-31-74
prk@rsmu.ru

Гадаадын иргэдэд зориулсан бэлтгэл анги

Орос хэл, физик, хими ба биологи.

Бүтэн сургалт

Хугацаа – 10 сар
8 сарын 17-с 9 сарын 28 хүртэл бичиг баримт хүлээн авна
Төлбөр 320 000 RUB

Экспресс сургалт

Хугацаа – 4 сар
12 сарын 15-с 01 сарын 30 хүртэл бичиг баримт хүлээн авна
Төлбөр 160 000 RUB

Сургалтыг амжилттай дүүргэсний дараа орос, англи хэл дээр гэрчилгээ олгоно. Тухайн баримтыг Оросын анагаах ухааны ба эм зүйн их дээд сургуулиудын нэгдүгээр курст ороход хүлээн авна.

Гэрэлчимэг Уранчимэг, Монгол Улс

Миний ээж, дүү хоёр маань Оросод амьдардаг болохоор би энд сурахыг хүссэн. Миний ээж ноосон бүтээгдэхүүн борлуулдаг хувийн бизнестэй. Би ахыгаа халамжлахын тулд тэдэнтэй хамт байхаар шийдсэн.

Их сургуулийн санал болгосон нөхцөлүүд надад таалагдсан учраас би Анагаахын хоёрдугаар сургуульд орохоор шийдсэн. Төсвийн зардлаар суралцахын тулд би зөвхөн химийн шалгалт өгсөн.

Хэлний бэрхшээлээс би хэзээ ч айж байгаагүй. Би орос хэлэнд маш их дуртай, түүнийг гайхалтай үзэсгэлэнтэй хэл гэж боддог. Монголд байхдаа би сургуульд нэг жил орос хэл сураад, дараа нь Москва болон Ростов-на-Дону хотуудад бэлтгэл ангид хоёр жил сурсан.

Хичээлээс гадна өөр хүнд хэцүү зүйл надад байгаагүй. Манай их сургуульд суралцах ийм хэцүү гэж би огт төсөөлөөгүй. Гэхдээ одоохондоо би суралцаж чадаж байгаа. Эхний жил л их хэцүү байсан. Хоёр дахь жил нь илүү хялбар байх шиг байна.

Орос бол маш үзэсгэлэнтэй орон. Хүүхэд байхдаа ээжтэйгээ энд олон удаа ирж байсан бөгөөд энд сурахаар ирсэндээ харамсахгүй байна.

Элсэлтийн бичиг баримт

  • Паспортын эх хувь
  • Паспортын орос хэл рүү нотариатаар баталгаажуулж хийлгэсэн орчуулга
  • Боловсролын тухай баримт бичиг ба түүний хавсралтын эх хувь
  • Эрүүл мэндийн бичиг баримт: гэрчилгээ, вакцинжуулалтын гэрчилгээ, шинжилгээ, түүний дотор ХДХВ, гепатит, флюорографийн зураг
  • Боловсролын тухай баримт бичиг, түүний хавсралтыг орос хэл рүү нотариатаар баталгаажуулж хийлгэсэн орчуулга

Анхаарна уу!

Боловсролын тухай баримт бичгийн эх хувийг шаардлагатай тохиолдолд элсэгч нь эх орондоо хуульчлах ёстой (консулын хууль ёсны зөвшөөрөл/апостиль).

Үүнээс гадна, боловсролын түвшин дүйцүүлсэн тухай гэрчилгээ өгөх шаардлагатай.

Эдгээр шаардлагууд нь боловсролын баримт бичгийг олгосон улсаас хамаарна.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны жагсаалтад байгаа Оросын олимпиадуудад түрүүлсэн нь элсэлтэд нэмэлт оноо өгдөг.

Сургалт

5.0 голч дүнтэй ахлах курсын оюутнууд (4 ба түүнээс дээш) их сургуулийн сургалтын төлбөрийг 100% хөнгөлдөг Гаазын шагналдд хамрагдах боломжтой.

Бакалавр ба специалитетын хөтөлбөрүүд

  • Ерөнхий анагаах ухаан
  • Хүүхдийн анагаах ухаан
  • Шүдний анагаах ухаан
  • Анагаах ухааны биохими
  • Анагаах ухааны биофизик
  • Эмчилгээний кибернетик
  • Эм зүй
  • Клиникийн сэтгэл судлал
  • Нийгмийн ажил
  • Биологи

Н.И.Пироговын нэрэмжит ОҮСАУИС-ийн өөр улс орны оюутнуудын ярилцлагатай уншиж танилцаарай.

25.08.2022
Дээш