А.Н.Косыгины нэрэмжит Оросын улсын их сургууль. Боломжууд

title_image
90
бакалаврын хөтөлбөр
10
специалитетын хөтөлбөр
75
магистрын хөтөлбөр
18
аспирантур болон туслах-дадлагын хөтөлбөр
5
мэргэжлийн дунд боловсролын хөтөлбөр
13
сургууль
2
зэрэг хамгаалуулах зөвлөл
90
бакалаврын хөтөлбөр
10
специалитетын хөтөлбөр
75
магистрын хөтөлбөр
18
аспирантур болон туслах-дадлагын хөтөлбөр
5
мэргэжлийн дунд боловсролын хөтөлбөр
13
сургууль
2
зэрэг хамгаалуулах зөвлөл

Өргөн боломж болон тасралтгүй боловсролын уян хатан тогтолцоо бүхий олон талт шинжлэх ухаан, боловсролын төв. «Технологи. Загвар. Урлаг» гэдэг нь ирээдүйн мэргэжлийг үүсгэх концепцийг агуулсан гурвал юм.

  • 10 400+ оюутан
  • дэлхийн 75 улсын 1 000+ гадаад оюутан
  • 1 гимнази
  • 1 коллеж
  • Тверь ба Новосибирск хотууд дахь 2 салбар

Боломжууд

Оюутнууд боловсрол, инноваци, судалгаа, урлагийн чиглэлээр ажиллаж, эрдэм шинжилгээний хурал, загварын үзүүлбэрт идэвхтэй оролцож, зохиогчийн бүтээгдэхүүн бүтээн боловсруулж, өөрсдийн уран зургийн үзэсгэлэнгээ нээдэг.

Тус их сургууль нь жил бүр уран бүтээлийн арга хэмжээ зохион байгуулдаг: Бүх Оросын загварын наадам «Точка RU», гутал ба дагалдах хэрэгслийн загвар зохион бүтээгчдийн олон улсын тэмцээн «Shoes-Style» болон бусад арга хэмжээ.

Их сургуулийн багш нарын дунд дэлхийд алдартай загвар зохион бүтээгчид байдаг: Вячеслав Зайцев, Валентин Юдашкин, Елена Теплицкая, Александр Васильев.

Виртуал нээлтэй хаалганы өдөрлөг
Сургалтын чиглэлүүд ба мэргэжлүүд
Оюутны хотхон
kosygin-rgu.ru
vk.com
telegram

Жилийн сургалтын төлбөр

Бакалавр 99 000 – 373 200 RUB
Специалитет 198 000 – 373 200 RUB
Магистр 150 000 – 450 000 RUB
Аспирант 300 000 – 315 000 RUB
Туслах-дадлага 440 400 RUB

Элсэлт

  1. Төлбөртэй сургалт
  2. Төсвийн зардлаар суралцах боломж
    • ЕЭШ, дотоод шалгалт, олимпиадын дүнгээр (Оросын иргэдтэй хамт шалгаруулалтад оролцоно)
    • Оросын Засгийн газрын квотын хүрээнд

Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан улсын иргэд төсвийн зардлаар суралцах боломжтой. Бусад улс орны иргэд эх орон нэгтнүүдийн статусын тухай баримт бичиг, эсвэл квотын үндсэн дээр төсвийн зардлаар суралцах боломжтой.

Оросын нутаг дэвсгэрээс гадна оршин сууж буй гадаадын иргэд элсэлтийн хорооны шийдвэрээр элсэлтийн шалгалтыг зайнаас өгч болно.

Бүх бичиг баримтыг (иргэний үнэмлэх, боловсролын баримт бичиг гэх мэт) тогтоосон журмын дагуу орос хэл рүү орчуулсан байх ёстой. Шаардлагатай бол баримт бичиг нь апостиль, консулын албан ёсны зөвшөөрөл эсвэл боловсролын түвшинг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээтэй байх ёстой.

Элсэлтийн хороо

+7 495 951-31-48
+7 495 811-01-01, дотоод. 1300
priem@rguk.ru
vk.com

vector quotes Би А.Н.Косыгины нэрэмжит Оросын улсын их сургуулийн бакалаврын оюутан. Щинжлэх ухааны ажлын хүсэл тэмүүлэл ба хариуцлагатай хандлага бий болгох боловсролын оновчтой орчны үр дүнд шинжлэх ухааны үйл ажиллагаанд амжилт гаргах боломжтой гэдэгт би итгэдэг. А.Н.Косыгины нэрэмжит Оросын улсын их сургууль намайг гадаадын иргэний хувьд оюутны нийгэмлэгтэй харилцах ба нэгдэхэд туслах бүх шаардлагатай сайн нөхцөлийг бүрдүүлж өгсөн. ОУИС нь надад хамгийн оновчтой бөгөөд орчин үеийн боловсролын технологи бүхий шинжлэх ухааны соёлын өргөн боломжийг нээж өгсөн. Эдгээр бүх нарийн зүйлс нь надад үнэнч байдал буюу итгэлийн мэдрэмжийг төрүүлсэн бөгөөд энэ нь шилдэг үр дүнд хүрэх үүрэг хариуцлагыг бий болгодог гэж би бодож байна.

Одгэрэл Ундрам -
Монгол Улс

Бэлтгэл анги

Чиглэлүүд: хүмүүнлэг, эдийн засаг, инженер техник, анагаах ухаан биологи, байгалийн шинжлэх ухаан

Сургалтын хугацаа 10 сар

Сургалтын хэлбэр өдрийн анги ба зайны сургалт

Анги 8-12 хүнтэй

Хичээлийн хөтөлбөр нь орос хэлний аль ч түвшний мэдлэгтэй гадаадын иргэнд тохиромжтой.

Оюутнууд орос хэл, түүний соёл ба уламжлалыг судлаж, ТРКИ-1 улсын гэрчилгээ олгох шалгалтанд бэлдэнэ.

Бэлтгэл анги төгссөний дараа оюутнууд Оросын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцана.

Төлбөр 160 000 RUB

vector quotes Би 23 настай. Би А.Н.Косыгины нэрэмжит ОУИС-д суралцаж төгссөн. Харамсалтай нь тухайн үед коронавирусын цар тахал байсан, гэхдээ их сургуулийн тухай миний сэтгэгдэл сайхан хэвээр үлдсэн. Багш нарынхаа ачаар би их зүйл сурсан. Хичээлээс гадна хэрхэн илүү сайн, илүү аз жаргалтай болохыг сурсан. Би олон дутагдалтай байсан ч гэсэн өдрөөс өдөрт хичээсээр ирсэн. Гэрээсээ хол суралцаж байхдаа би шинэ сэтгэгдлүүдийн мэдэрсэн. Миний гэр бүл хамт байхгүй ч гэсэн шинэ найз нөхдийн тусламжид найдаж болно. Энд суралцах сайхан байсан!

Ганхуяг Ганчимэг -
Монгол Улс

Олон улсын хамтын ажиллагаа

гадаадын их дээд сургууль ба байгууллагуудтай 70 гаруй гэрээ хэлэлцээр байгуулсан

  • Багшийн ба оюутны солилцоо
  • Шинжлэх ухаан судалгааны хамтын ажиллагаа
  • Боловсролын хамтарсан хөтөлбөрүүд
  • Олон улсын дадлага

Монголын их дээд сургуулиудтай

  • Монгол Улсын Үндэсний Техникийн Их Сургууль
  • Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Олон улсын боловсролын сургууль

  • Бүртгүүлэх, виз авахад үзүүлэх дэмжлэг
  • Тус улсад суралцахаар ирэх урилга
  • Олон улсын хамтын ажиллагаа, дадлага явуулж зохион байгуулах

Сургуулийн захирал
Татьяна Евгеньевна Колядина
+7 495 811-01-01, дотоод. 1495
imo@rguk.ru
priem@rguk.ru
vk.com
www.imo-rguk.com

Мэргэжлийн карьерын төв

  • Нээлттэй ажлын байрны жагсаалт
  • Хийх боломжтой дадлагын тухай мэдээлэл
  • Мэргэжлийн чанар ба ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ
  • Мэргэжлийн салбарт хувь хүний ​​өсөлт хөгжилтөд туслах зөвлөмжүүд
  • Төгсөгчдийн 90% ажилтай

vk.com

25.08.2022

You might be interested in

Apply to Irkutsk National Research Technical University (INRTU). Not only will you gain profound knowledge in your field, but you can also acquire necessary hard and soft skills that will give you an edge in your job search.
most_ready
Read
flag-enflag-ruflag-zhflag-arflag-esflag-fr
SUAI is one of Russia's and the world's leading academic organizations in the field of aerospace systems, control systems, state-of-the-art educational technologies. The university trains specialists in various areas of engineering.
most_ready
Read
flag-enflag-ruflag-mn
Sergo Ordzhonikidze Geo University trains specialists and mining engineers for various geology and mining industries – geologists, hydrogeologists, drillers, geophysicists, surveyors, paleontologists, gemmologists, mining engineers, ecologists, economists.

Наверх