М. К. Аммосовын нэрэмжит Зүүн хойд Холбооны Их сургууль

Нийтлэлийн үндсэн зураг
548
сургалтын хөтөлбөр
258
бакалавр ба специалитетын хөтөлбөр
119
магистрын хөтөлбөр
101
аспирантурын хөтөлбөр
59
ординатурын хөтөлбөр
11
мэргэжлийн дунд боловсролын хөтөлбөр
18
хүрээлэн ба тэнхим
18 000+
оюутан
1,200+
дэлхийн 53 улсын гадаад оюутан

Зүүн хойд Холбооны Их сургууль бол чанартай боловсрол ба шинэлэг сэтгэлгээний биелэл юм. 120 гаруй жилийн өмнө үүсгэн байгуулагдсан тус их сургууль нь өнөөдөр Орос ба дэлхийн шинжлэх ухааны бахархал болсон байна. Манай хөтөлбөрүүд техникийн, байгалийн ухааны, хүмүүнлэгийн болон ерөнхий боловсролын чиглэлийн өргөн хүрээний мэдлэгийг санал болгодог.

Түнш байгууллагууд, бүс нутгийн болон улсын томоохон аж ахуйн нэгжүүд, ажил олгогчидтой хамтран ажилласнаар бид төгсөгчдийн өндөр түвшний бэлтгэлийг хангаж ажилладаг. Залуу мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээлд хялбар дасан зохицож, их сургуульд суралцаж байхдаа ажлаа олж чаддаг.

www.s-vfu.ru
Telegram – @svfunews
VK – @svfuniver
Youtube – @videosvfu

Нэг жилийн сургалтын төлбөр

Бакалавр/специалитет – 160 000–180 000 RUB

Магистр – 173 000–184 000 RUB

Аспирантур – 198 000 RUB

Ординатур – 198 000 RUB

Элсэлт

ОХУ-ын квотын дагуу үнэ төлбөргүй суралцах эрхээр

  • education-in-russia.com системд бүртгүүлж, шаардлагатай бичиг баримтуудыг оруулна уу
  • Өөрийн улс дахь Россотрудничество-ийн (РЦНК) Төлөөлөгчийн газарт сонгон шалгаруулалтад оролцоно уу
  • Анкет бөглөхдөө хамгийн эхний мөрөнд «ЗХХИС»-ийг заана уу
  • ЗХХИС-д суралцах чиглэл авна уу

төлбөртэй сургалтын гэрээгээр

  • abit.s-vfu.ru порталд бүртгүүлж, 6-р сарын 20-с хойш шаардлагатай бичиг баримтуудыг оруулна уу
  • 7-р сарын 16-аас 8-р сарын 28 хүртэх хугацаанд цахимаар элсэлтийн шалгалтаа өгнө үү
  • Элсэлтийг хүлээн зөвшөөрөх мэдэгдэл ба гэрээнд гарын үсэг зурна уу

Элсэлтийн шалгалт

  • Бакалавр/специалитетын хөтөлбөрт: цахим шалгалт (зарим мэргэжлээр элсэхийн тулд бүтээлч уралдаанд оролцох ёстой)
  • Магистрын хөтөлбөрт: цахим аман ярилцлага

Элсэлтийн комисс

priem@s-vfu.ru
+7 4112 25-11-22
+7 4112 49-69-62
+7 4112 36-14-53

Шаардлагатай бичиг баримтууд

  • Биеийн байцаалт + нотариатаар баталгаажуулсан орчуулга
  • Өмнөх боловсролын гэрчилгээ + нотариатаар баталгаажуулсан орчуулга
  • Эрүүл мэндийн байдлын дүгнэлт, ХДХВ-ийн халдваргүй гэсэн гэрчилгээ + нотариатаар баталгаажуулсан орчуулга

ЗХХИС-ийн оюутны байранд үнэ төлбөргүй амьдрах купон!

Суурь боловсролын болон бэлтгэл ангийн хөтөлбөрт элсэх тохиолдолд

Бэлтгэл анги

Их сургуулийн өмнөх бэлтгэлийн чиглэлүүд:

  • техникийн
  • хүмүүнлэгийн
  • ерөнхий боловсролын
  • анагаах ухааны
  • инженерийн

Гадаад оюутнууд орос хэл сурч, улс ба бүс нутгийн соёл, уламжлалтай танилцдаг. Түүнээс гадна, бэлтгэл ангид үндсэн мэргэжлийн сургалт явагддаг бөгөөд төгссөний дараа оюутнууд ЗХХИС-д элсэх элсэлтийн шалгалт өгөх боломжтой.

Үнэ 118 000–172 000 RUB

Олимпиад

Бакалавр/специалитетын хөтөлбөрт элсэх үед нэмэлт оноо авахын тулд гадаадын иргэдэд зориулсан сургуулийн сурагчдын Зүүн Хойд олимпиадын ялагч ба шагналт байрын эзэд, онц төгссөн боловсролын үнэмлэх, Оросын ба олон улсын уралдаан, олимпиадад оролцсон гэрчилгээг харгалзан үзнэ.

ОХУ-ийн Квотын хүрээнд улсын төсвийн санхүүжилттэй байгууллагуудын магистрын хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог ЗХХИС-ын олимпиадууд:

  • Олон улсын оролцоотой математикийн бүх Оросын оюутны олимпиад (БООО)
  • Сурган хүмүүжүүлэх, Эдийн засаг ба Хууль зүйн чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй элсэгчдэд зориулсан холбооны их дээд сургуулиудын олимпиад

Тэтгэлэг

Их сургуулийн нийгмийн болон шинжлэх ухааны амьдралд өөрийгөө харуулсан, идэвхтэй оюутнуудад олгодог «NEFU Scholarship» нэг удаагийн тэтгэлэг.

ЗХХИС-д элсэх 10 шалтгаан

  1. Боловсролын чанар ба хүртээмж: ЗХХИС нь шинжлэх ухааны ба сурган хүмүүжүүлэх хүчирхэг ажилтнуудын дэмжлэг бүхий олон төрлийн дээд боловсролын хөтөлбөрүүдийг санал болгодог.
  2. Сонирхолтой мэргэжлүүд: ЗХХИС нь инженерчлэл, анагаах ухаан, урлаг, хүмүүнлэгийн шинжлэх ухаан зэрэг олон салбарын хөтөлбөрүүдийг санал болгодог.
  3. Дасан зохицох, нийгэмшүүлэх үр дүнтэй тогтолцоо нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн оюутнуудын үндэстэн хоорондын харилцаа тогтооход эерэгээр нөлөөлдөг.
  4. Өндөр хэмжээний тэтгэлэг (төсвийн зардлаар сурдаг оюутнуудад).
  5. Боловсролын бүх түвшний оюутнуудын суралцах үедээ ажилд орох боломж.
  6. Мэргэжлийн боломжууд: ЗХХИС нь тэргүүлэх компани болон байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутнуудад мэргэжлийн өргөн боломжуудыг олгодог.
  7. Оюутны амьдрал: оюутны төрөл бүрийн байгууллага, арга хэмжээ, клубууд нь оюутны эрчимтэй бөгөөд сонирхолтой амьдралыг бий болгодог.
  8. Хөгжсөн дэд бүтэц бүхий тохилог оюутны хотхон нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн оюутнуудын найрсаг нийгэмлэг юм. Оюутнууд орчин үеийн номын сан, биеийн тамирын байгууламжийг ашиглах, соёлын арга хэмжээнд хамрагдах боломжтой.
  9. Олон улсын харилцаа: тус их сургууль нь дэлхий даяарх их дээд сургуулиуд ба байгууллагуудтай идэвхтэй харилцаа холбоотой байж, олон улсын боломжуудын үүдийг нээдэг.
  10. Арктикийн судалгаа: тус их сургууль нь Хойд туйлын байгаль, цаг уурын судалгааны тэргүүлэгч байгууллага бөгөөд энэ сэдвийг судлах онцгой боломжоор хангадаг.

Биеийн тамир, спортын хүрээлэн

Сургалтын хэл – орос хэл

Биеийн тамир, спортын хүрээлэнд жил бүр Монголоос олон элсэгчид ирдэг. Ийм алдартай байх нь цаанаа учиртай бөгөөд үүний талаар тусад нь ярьж өгөх хэрэгтэй.

Баттогтох Бат-Өлзий 2021 онд ЗХХИС-ийн “Монгол, Якутын чөлөөт бөхийн хөгжлийн харьцуулсан судалгаа” сэдвээр дипломын ажил бичиж, магистрын зэрэг хамгаалсан. Дипломоо хамгаалсаны дараа энэ залуу нутагтаа буцан ирж, одоо мэргэжлээрээ ажиллаж байна.

Баттогтох Бат-Өлзий Якут, Монголын дээд зэрэглэлийн тамирчдад зориулсан чөлөөт бөхийн хамтарсан бэлтгэлийг хоёр удаа зохион байгуулж, хүрээлэн болон Бүгд Найрамдах Саха (Якут) улсын биеийн тамирын бэлтгэлийн төвтэй үргэлжлүүлэн хамтран ажиллассаар байна.

Баттогтох Бат-Өлзийгийн зөвлөснөөр ЗХХИС-д элссэн хоёр монгол эмэгтэй тамирчин өнөөдөр Спортын онол арга зүй, спортын кинезиологи, эрүүлжүүлэх ба дасан зохицох биеийн тамирын тэнхимд суралцаж байна. Тэд чөлөөт бөхөөр хичээллэдэг бөгөөд ирээдүйд спортын өндөр амжилтад хүрэх их итгэл найдвар төрүүлж байна.

Монголын тамирчид бэлтгэл сургуулилтын өндөр түвшин харуулдаг. Тэд мас- реслингийн төрөлд сайн амжилт үзүүлдэг, тэдний суурь бэлтгэл нь сайн байдаг. ЗХХИС-д зохион байгуулдаг биеийн тамирын бааз бэлтгэлийн үр дүнгээр үүнийг дүгнэж болно.

Тус хүрээлэн нь орчин үеийн биеийн тамирын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэ нь оюутнуудын биеийн тамирын бэлтгэлийг цаашид хөгжүүлэх ба Бүгд Найрамдах Улсад спортыг хөгжүүлэх илүү их боломжийг олгодог. Тус хүрээлэн нь өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэдэг тэргүүлэх байгууллага болсон юм. Жил бүр оюутнууд Бүгд Найрамдах Улсад төдийгүй ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт, Оросын ба дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд спортын олон төрлөөр гайхалтай үр дүн үзүүлдэг.

01.09.2023
Дээш