Монгол Улсаас элсэгч хүлээн авах онцлогууд

title_image

2022 онд Зөвлөлт, Оросын их дээд сургуульд монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн тохиож буй бөгөөд манай найрсаг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогдоод зуу гаруй жил болж байна. Монгол оюутнуудын хувьд Оросд суралцах нь сайн боловсрол эзэмшихээс гадна баялаг соёл, гайхалтай урлагтай гайхамшигт улсад амьдрах боломж юм. Дунд сургууль төгсөгчид Оросын их дээд сургуулиудад дээд, дунд болон нэмэлт мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой байдаг.

Монгол оюутнуудыг Оросын дээд боловсролтой илүү сайн танилцуулахын тулд Оросын их дээд сургуульд элсэхэд ач холбогдол бүхий мэдээллийг бид танилцуулж байна.

Монголчууд яагаад Оросын боловсролыг сонгодог вэ?

  1. Мэргэжлийн салбартаа бизнесийн харилцаа тогтоох боломж
  2. Оросын соёл ба сэтгэлгээ маш ойрхон
  3. Оросын боловсролын нэр хүнд
  4. Ижил төстэй уур амьсгал, танил ландшафтаас эхлээд соёл ба хэлний ойр дотно байдал гэх мэт амьдрах тав тухтай нөхцөлүүд

vector quotes Миний хувьд мэргэжлийн замналын өсөлт маш чухал. Юуны өмнө би өөрөөсөө «Хэрвээ би энэ улсыг, энэ улсын их сургуулийг сонгох юм бол Монголд бодит амьдрал дээр надад ямар давуу талтай болох вэ» гэж асуудаг. Тиймээс би өөрийн сонирхол болон ирээдүйн төлөвлөгөөнд тулгуурлан орос их сургуулийг сонгосон. Буриад Улс, тэр дундаа Селенгинский районы мал аж ахуйн арга барил нь Монголын төвийн аймгуудтай тун төстэй байдаг учир би энэ сонголтыг хийсэн. Оросын их сургуулийг төгссөний дараа би олж авсан мэдлэгээ эх орондоо хэрэгжүүлч чадна.

Доржнямын Бямбасурэн -
Буриадын улсын хөдөө аж ахуйн академийн магистр, агрономич

Орос, Монголын бизнесийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд

  1. Уул уурхайн аж үйлдвэр, газрын тос боловсруулалт, хийн эрчим хүч, төмөр замын тээвэр, агаарын тээвэр, логистик
  2. Арьс шир, аж үйлдвэр ба нэхмэлийн үйлдвэрлэл, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, агаар ус цэвэршүүлэлт, цэцэрлэгжүүлэлт гадна тохижилт, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт ба хадгалалт
  3. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сүлжээ супермаркет, аялал жуулчлал (эрүүл мэндийн, экологийн, соёл-түүхийн, экстрим аялал), эрүүл мэнд (эмнэлгийн технологи ба үйлчилгээ, эмийн бэлдмэл ба эмнэлгийн тоног төхөөрөмж), соёл, шинжлэх ухаан, боловсрол

Монголын эдийн засгийн боловсон хүчний хэрэгцээ

  • Инженер техникийн мэргэжлүүд (жишээлбэл, «Газпром»ын шинэ төсөлд)
  • Хөдөө аж ахуйн мэргэжлүүд
  • Эмнэлгийн мэргэжлүүд
  • Худалдаа, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн мэргэжлүүд
  • Боловсрол, тээвэр, цэргийн салбарын мэргэжлүүд

vector quotes Би их сургуулиа Монгол Улстай ойрхон учраас сонгосон. Тиймээс би аль хот, ямар их сургуулиуд ойрхон байгааг судалж эхэлсэн. Мэдээжийн хэрэг, монголчуудын сайн мэдэх Эрхүү хотыг би хамгийн түрүүнд авч үзсэн боловч тэнд элсэх босго нь Улаан-Үдээс өндөр байсан.

Мунгуншагай Давыд -
Буриадын улсын их сургуулийн аспирант, улс төр судлаач

Монгол оюутнуудын дунд хамгийн эрэлттэй мэргэжлүүд

  • Инженерүүд
  • IT-мэргэжилтнүүд
  • Эмнэлгийн ажилчид
  • Хуульчид
  • Эдийн засагчид
  • Менежерүүд
  • Олон улсын харилцааны мэргэжилтнүүд

vector quotes Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа [ОХУ, Монголын хооронд] чухал байр суурь эзлэж байна. Манай ард түмнүүдийн хоорондын найрамдлын уламжлалыг мэдэх боломжгүй шинэ үеийн залуучууд өссөн. Энэ чиг хандлагыг хамтын хүчин чармайлтаар даван туулах хэрэгтэй байна. Манай урлагийн салбарын мэргэжилтнүүд буцаад Орост суралцаж эхэлсэн. Манай дуурийн жүжигчид Оросын алдартай театруудад амжилттай ажиллаж байна. Жишээлбэл, Монгол Улсын «Чингис хаан», төрийн дээд одонтой, Монгол Улсын гавьяат жүжигчин, авьяаслаг дуучин Ганбаатарын Ариунбаатар Санкт-Петербург хотын Мариинскийн театрын тайзнаа тоглож байна.

Дуламсүрэнгийн Даваа -
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

* Комбаев А. В., Давыд М. «Зөөлөн хүч» болох Оросын боловсрол: Монгол оюутнуудын боловсролын стратеги // Власть. 2022. 30 том. № 3. Х. 216-220

25.08.2022

You might be interested in

While choosing the study field at university, some have already decided on a future profession, others are still soul-searching. In any case, everyone strives for self-fulfillment as well as a neat salary.
most_ready
Read
flag-enflag-ruflag-zhflag-arflag-esflag-fr
Today our regular column about the Russian language covers the recommendations from specialists of Siberian Federal University for mastering the language by students from different countries.
most_ready
Read
flag-enflag-ruflag-zhflag-arflag-esflag-fr
Nowadays, the jobs that used to be not so popular are in high demand, such as IT and HR specialists, recruiters, creative designers, coaches, analysts.

Наверх